Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан “Авто замын газар чөлөөлөлт”-ийн ажлын хэсэг шуурхай хуралдаж он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлууд, замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийг яаралтай дуусгах талаар хуралдлаа.
Хуралдаанаар СХД-ийн 10-р хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажил эхэлсэнтэй холбогдуулах замын трасст өртсөн чөлөөлөгдөөгүй айлуудын газрыг чөлөөлөх, СХД-ийн 25-р хороо 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай авто замын ажил 75 хувьтай, Овоотоос Улаан худаг хүртэл 1,3 км авто замын ажил 70 хувьтай явж буй талаар нийслэлийн авто замын хөгжлийн газраас танилцууллаа. Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын газраас хэд хэдэн авто замын барилгын ажилд газар чөлөөлөлт хийхэд тулгарч буй асуудлуудыг танилцуулаад холбогдох асуудлуудаа шийдвэрлүүлэхээр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ “ энэ оны долдугаар сар гэхэд дуусах хуваарьтай авто замын ажлууд газар чөлөөлөлтөөс болоод удаашралтай байна. Ихэнх нь судалгаа, үнэлгээ хийгдэж дуусаагүй, нөхөн олговорын захирамжийн хүлээлттэй, иргэд өндөр үнэ хэлээд хөдлөхгүй байгаа зэрэг асуудлуудаас болоод хугацаа алдах явдал байна. Тиймээс энэ тал дээр ажлын хэсэг шат дараатай шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. Ямартай ч бид энэ оны зургаа, долдугаар сард ашиглалтад орох замуудаа хугацаандаа дуусгахыг зорьж, холбогдох асуудлыг шийдвэрлэнэ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горимоо сахиж ажиллах нь чухал” хэмээлээ.
Нийслэлээс он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлуудын явцын талаар тухай бүрт нь мэдээллийг шуурхай өгөх юм байна.





Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
