Даваадоржийн Ариунжаргал нь 1972 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн эдийн засагч Дэндэвийн Даваадорж, Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн туслах багш Мөнхийн Долгоржав нарын гэр бүлд хоёр дахь хүүхэд нь болон мэндэлжээ.

Бага насаа тухайн үеийн хөдөөгийн хүүхдүүдийн адил сурлага, урлаг, спортоор хичээллэж зун цагт хонь мал хариулж, аав ээждээ тусалж өсчээ.
Д.Ариунжаргал багаасаа л ер бусын сониуч, цовоо сэргэлэн хүүхэд байсан бөгөөд авга ах шигээ онгоцны нисгэгч болохыг мөрөөдөн нисэхийн дугуйланд явж бас үлээвэр найрал хөгжмийн хамтлагт багтаж аймгийн театрт гурван өдөр дараалан тайлан тоглолт хийж байсан тухайгаа “Их нөмөр” хэмээх өөрийн бичсэн номондоо дурьджээ.

Хотонт сумын 10 жилийн сургуулийг 1990 онд төгсч, 1990-1996 онд Анагаах Ухааны Их Сургуульд Хүний их эмч мэргэжил эзэмшин Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мэс засалч эмч, Зөвлөх эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж, нийтдээ 1500 гаруй хөнгөн болон хүнд хэлбэрийн мэс заслыг хийсэн байдаг.
1994 онд тухайн үеийн Анагаах Ухааны Их Сургуулийн оюутан Д.Сувдтай танилцан гэр бүл болжээ. Гэргий Д.Сувд нь мөн эмч мэргэжилтэй бөгөөд анагаах ухааны салбарт тасралтгүй 30-аад жил зүтгэж яваа шилдэг мэргэжилтнүүдийн нэг.

Эрдэнэт хүний амь аврах их үйлсэд өдөр шөнө ялгалгүй тэмцэж байсан ч инээмсэглэх төрхөө ер алдаж байгаагүй, хэрийн хүнд баймгүй их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй бас эелдэг зантай хэмээн хамт олон нь ярих юм билээ. Иймдээ ч түүнийг “Инээдэг эмч” хэмээн хочилдог биз ээ.
Д.Ариунжаргал нь 2004 – 2012 онд Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж, төр хувийн хэвшлийн гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймгийн бүх сумдад хүрч ажиллаж байжээ. Тухайлбал “Сайн малчин” төсөл хэрэгжүүлж, залуу малчдад уламжлалт аргаар сүү цагаан идээ боловсруулах, уламжлалт аргаар гэрийн мод хийх, үхэр тэрэг хийх зэрэг мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хазаар, ногт, хөхүүр хийх арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн шаталсан сургалтуудыг бүсчлэн зохион байгуулсан байна. Эдгээр сургалтын үр дүнд уламжлалт өв соёлоо нэг удаа сэргээж авсанаараа бахархдаг аж.

2013 – 2016 онд УИХ-ын НББСШУ-ы Байнгын хороонд Зөвлөх, Хөдөлмөрийн сайдын Ахлах зөвлөх, Хөдөлмөр судалгааны институтын захирал, ИНЕГ-ын Ерөнхий менежерээр тус тус ажиллажээ.
Байнгын хороонд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг асуудлыг хариуцсан зөвлөхөөр ажиллахдаа “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль” зэрэг нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн холбогдолтой тогтоол шийдвэрүүдийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад зарим асуудлыг биечлэн хариуцжээ. Хөдөлмөрийн яаманд Я.Санжмятав сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийг дагасан 6 хуулийн шинэчлэл ид хийгдэж байсан үе учраас эдгээр хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахлан ажилласан байна.

Д.Ариунжаргалын удам угсааг онцолбол Монгол Улсын анхны Маршал, Өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмид түүний нагац ах ажээ. Г.Дэмид 1900 онд Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багт төрсөн бөгөөд 1921 онд Ардын журамт цэрэгт элсэн эх орныхоо төлөө байлдаж, 1932 онд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч, 1932 онд Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжин \хожим нь Чойбалсанд шилжсэн\ болж, БНМАУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг удирдаж явсан аугаа их түүхт хүмүн билээ.

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн зүтгэлтэн, ШУА-ын Ерөнхийлөгч асан, 20-р зууны манлай эрдэмтэн, төрийн шагналт академич Баатарын Чадраа түүний авга ах юм. Б.Чадраа нь 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт төржээ. Тэрээр ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 21 жил ажилласан, дэлхийн нөлөө бүхий 500 тэргүүн хүний нэгээр шалгарсан, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн юм.

Б.Чадраа Монголын анхны сансарын хамтарсан нислэгийг бэлтгэх улсын комиссын орлогч даргаар ажиллаж байсан бол Д.Ариунжаргалын авга ах нэрт сэтгүүлч, зохиолч Магсарын Чойжил Монголын анхны Сансрын хамтарсан нислэгийн багийн ахлагчаар ажиллаж байжээ. М.Чойжил нь 1930 онд Архангай аймгийн Тариат сум Мөрөн багт төрсөн бөгөөд “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын телевизийн дарга , Үнэн” сонин, телевиз, радиогийн Москва дахь сурвалжлагч / 5 жил /, Монголын радиогийн дарга гэх мэт хэвлэл мэдээллийн салбарын хариуцлагатай албыг хашиж байжээ.

Харин түүний аав Дэндэвийн Даваадорж нь 1943 онд Цэцэрлэг Мандал аймгийн Мөрөн суманд төрсөн бөгөөд 1966 оноос ажлын гараагаа Өндөр-Улаан сумын “Бадрал” нэгдлийн анхны эдийн засагчаар эхлүүлж, Архангай аймгийн Нэгдлийн Зөвлөлийн орлогч дарга, Хотонт сумын “Цацрал” нэгдлийн дарга, Архангай аймгийн тэргүүн дэд дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудад томилогдон ажиллажээ. Тэрээр “Хэрэгцээ“ ХХК-ийг үүсгэн байгуулж, Архангай аймгийн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан гурил, эсгий, пиво, нарийн боовны цехүүд болон ШТС-ууд байгуулж байв.
Төр, засгаас түүний хөдөлмөрийг үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнаж байсан бол нутгийнхан нь “Сэргэлэн бор” дарга хэмээх нэр хайрласан байдаг.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
