Эрдэнэт үйлдвэр 2020 оны хөрөнгө оруулалтаар Спорт цогцолборынхоо усан санг Итали технологиор бүрэн шинэчилж засварлахаар болжээ. Мөн тус цогцолборын гурван давхрын их заалны засвар, “Хангарьд” сэргэлт бэлтгэлийн баазад 120 хүний багтаамжтай цайны газар шинээр барихаар төлөвлөсөн байна. Эдгээр ажлын зураг төслийг Зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн стандартад нийцэхүйц шийдлээр гаргаж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүлээлгэн өгснөөр тендер зарлахад бэлэн болжээ. “Эрдэнэтчүүдийн үйлчлүүлэх дуртай усан сангийн аюулгүй байдал, өнгө үзэмж, хэрэглэл материалыг Итали технологид нийцүүлэн хамгийн орчин үеийн шийдлээр хийнэ” гэж Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээллээ.Эрдэнэт үйлдвэр энэ жил Спорт цогцолбортоо гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийнэ. Их заалны засварыг гуравдугаар улиралд, усан сангийн болон цайны газрын барилга тохижилтын ажлыг 11-р сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус ордныхон үйл ажиллагаа зогссон хорио цээрийн дэглэмийн үед өөрийн хөрөнгөөр сургалтын танхим, ажилчдын душ шинээр байгуулж, амрах өрөө, мастеруудын өрөө, 00-ийн өрөөнүүдэд урсгал засвар хийжээ.
М.ОДГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАРАЛ




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
