“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлэн дэмжиж ирсэн спорт, урлагийн олон төсөл хөтөлбөрүүд нь тив дэлхий болон улс орны хэмжээнд алдар нэрээ цуурайтуулсан гавьяатнуудыг төрүүлсээр байна. Тус үйлдвэр үндэсний спортыг хөгжүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт нь олон бахархам амжилт дагуулж буйн нэг тод жишээ нь Хангарьд спорт клубээс төрөн гарсан мэргэн харваачид юм. Монгол улсын Дархан мэргэн Ш.Даваахүү, Даяар дурсах мэргэн Л.Отгонбаяр, Даян мэргэн Ц.Баасанхүү, Б.Ёндон, Монгол Улсын мэргэн З.Сүлдболд нарын Үндэсний сурын харваачдын түүчээ болсон бүхэл бүтэн нэгэн үе Эрдэнэт үйлдвэрээр овоглодог. Тэгвэл энэ жилийн баяр наадмаар улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож, даян мэргэний тоог нэмснээр Эрдэнэт үйлдвэр гуравдахь даян мэргэнээ өлгийдөв. Үндсэн ажлынхаа зэрэгцээ үндэсний сур харваагаар уйгагүй хичээллэж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөж, монгол төрийн наадамд хоёр дахь удаа цэц мэргэнээрээ магнайлсан Даян мэргэн Д.Дэмбэрэлсайханы амжилтыг өндрөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэр 2 өрөө амины орон сууцаар урамшууллаа. Өнөөдөр тэрээр Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах Эко хороолын шинэ сууцаа гэр бүлийн хамт баяр хөөр дүүрэн гардаж авав.

Энэ мөчид Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан: “Эрдэнэт үйлдвэрт 11 дэх жилдээ ажиллаж байна. Манай Хангарьд спорт клубээс 2009-2011 онуудад ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт” төслийг санаачилж, спортын 15-16 төрлийн дугуйлан секц хичээллүүлж эхэлсэн. Миний хувьд дугуйланд элсэхдээ монгол хүний хувьд үндэсний аль нэг спортоор хичээллэе гэж бодоод бөх барилдаж, морь унах нас нэгэнт өнгөрсөн юм чинь хамгийн боломжтой нь үндэсний сур харвааг сонгож байлаа. Ингэж үндэсний сурын спортыг сонирхож хичээллэсэн. Өмнө нь энэ спортын талаар мэдлэг, сонирхол багатай байв. Намайг энэ спорт руу хөтөлж, өнөөдрийн амжилтад хүрэх үндсийг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Хангарьд спорт клубын багш нар, харваачид маань л тавьж өгсөн. Мөн бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд явахад үргэлж дэмжиж, нийгмийн асуудлыг шийдэж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууддаа талархаж байна. Энэ бүхний үр шимээр манай Хангарьд спорт клубын харваачид улсын өндөр чансаатай тамирчид болж, том байр суурь эзэлж байна. Тиймээс энэ амжилт бол ганц минийх биш. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ах эгч , багш нар, найз нөхөд, дүү нарын маань хамтын зүтгэлийн үр дүн гэж хэлмээр байна. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн хуваалцлаа.
М.Балжинням
Фото П.Батцэцэг
Эх сурвалж: erdenettoday.mn

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
