Нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр /Зорчигч тээвэр нэгтгэл-1,2,3 болон цахилгаан тээвэр ОНӨААТҮГ/, хувийн 17 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 975 автобус, троллейбусаар өдөрт дунджаар 500-600 мянган зорчигчдод үйлчилж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт цэнэглэх 849 цэг ажилллаж байгаа ба нийт 1 сая 266 мянган энгийн буюу том хүний карт, 397.181 хүүхдийн картын борлуулалт хийжээ.
Нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, цахим картыг иргэдэд мэдүүлэн хэрэглүүлж, хэвшүүлэх талаар санамж, зөвлөгөө мэдээлэл өгч буй 400 гаруй шалгагч ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Сити баз Консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавин, иргэдийг картаараа зорчиж хэвшүүлэх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж, хэрэгжүүлж иржээ.
Энэ удаад “Сити Баз консалтинг” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын үйл ажиллагааны тайлан мэдээний үр дүнгээс та бүхэнд товч танилцуулъя.
“Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар нийтийн тээвэр үйлчилгээний чанар, стандарт, зорчигч, жолооч, карт цэнэглэх цэгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн мэдээг өдөр бүр тогтмол хөтөлж, төвийн мэдээллийн ажилтанд мэдээлж ажиллаж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд шалгагч нарын хяналт тавьсан мэдээгээр нийт 26.355 зорчигчийн зөрчил бүртгэгдэж үүнээс картын 60, бэлэн мөнгөөр зорчсон 12.922, хөлс төлөөгүй 6.195, үлдэгдэл хүрэлцэхгүй 7.178 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн зөрчил 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Зорчигчийн цахим картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчиж хэвшүүлэх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын улсын байцаагчид, “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар хамтран зорчигч урсгал ихтэй автобус зогсоолуудад хуваарьт нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. 2020 оны 7 дугаар сарын 01-31-ны өдрүүдэд нийт 45 автобус зогсоолууд дээр хяналт, шалгалт хийж зөрчил гаргасан 24.957 зорчигчийг тээвэрлэхээс татгалзан, 20.520 зорчигчийн карт цэнэглэлт хийж, 19.000 гаруй зорчигчдод мэдээлэл зөвлөгөө өгч санамж, товхимол тарааж ажиллажээ.
Түүнчлэн “Сити Баз Консалтинг” ХХК-ийн 83031111 лавлах утсанд Улаанбаатар Смарт картын цэнэглэх цэгийн үйл ажиллагаа, УМЦТС буюу карт унших төхөөрөмж, лед дэлгэц, буудал зарлагч, жолооч, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалтай холбоотой мэдээлэл, зорчигчдын гомдол саналыг хүлээн авах, мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан цэнэглэх төхөөрөмжийг машинд суурилуулан явуулын цэнэглэх цэгийг захын, алслагдсан, цэнэглэх цэггүй автобусны зогсоолуудад ажиллуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байгаа талаар иргэд онцолж байна.
“СИТИ БАЗ КОНСАЛТИНГ” ХХК- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
