Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзлаа. Энэ хичээлийн жилд нийт 27.596 хүүхэд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах бол 14.579 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт суралцах юм.
Уулзалтын үеэр гадна фасад, дээврийн засвар хийж байгаа цэцэрлэгүүдийн засварын ажлын явцтай танилцаж, ажлаа эрчимжүүлэх, ариутгал, халдваргүйтгэлийг тогтсон норм, стандартын дагуу хийж, ариутгаж, цэвэрлэсэн тоглоомоор тоглуулах, хүүхдүүдийн унтлагын цагийг коронавирусийн цар тахлын үеийн журмын хүрээнд зохион байгуулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн, энэ хичээлийн жилд ханиад томуу, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс 2 ойтой хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй бөгөөд олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж ажиллахыг чиглэл болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
