“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ Өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа.
Хөтөлбөрийн зорилго
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн оюутан, залуусыг Их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх.
Хөтөлбөрийн хамрах хүрээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 7 дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багаас 30, Өмнөговь аймгийн хэмжээнд 30, нийт 60 оюутныг шалгаруулна.
Тэтгэлгийн хэмжээ
Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг бөгөөд үүнээс ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.
Тавигдах шаардлага
- Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймгийн харьяалалтай байх;
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1,2,3,4-р курсын оюутан байх;
- Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
- 2020-2021 оны хичээлийн жилд 1-р курст элсэн суралцах оюутан бол ЕБС-ын боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх;
- Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах;
- Урьд нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК–ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх;
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн байх.
Бүрдүүлэх материал
- Оршин суугаа газрын тодорхойлолт 1 хувь;
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолт. Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
- 1-р курст элсэн суралцах оюутан бол ЕБС-ийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ;
- Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
- Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойг батлах багийн Засаг даргын тодорхойлолт;
- “Орон нутгийн хөгжилд уул уурхайн оролцоо” эсвэл “Уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.
Материал хүлээн авах
Материалыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Цогтцэций сумын Засаг Даргын Тамгын газарт хүлээн авна.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Шалгаруулалтын дүн зарлах
Батламж олгох өдрийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цогтцэций сумын Засаг Даргын Тамгын газарт болон шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
