Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
“Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгааг нь мэдэж байгаа”
Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг холбогдох албаныхан хэлэлцлээ. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд хангалттай авч чадахгүй байна. Ард иргэдэд чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах гэж иргэд очер, дараалал хүлээн зогсч байна. Ихэнх эмнэлгүүд цахимаар цаг өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой хүртээмжтэй байлгах үүднээс “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа бид мэдэж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч болохгүй байгааг мэдэж байгаа. Тиймээс бүх эмнэлгүүд хоорондоо нягт уялдаа, холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр болон асуудлуудыг хэлэлцэн, яамны зүгээс юу анхаарах, яаж дэмжих талаар та бүхэнтэй нээлттэй хэлэлцэхээр энэхүү уулзалтуудыг хийж байгаа юм. Одоо бид эрүүл мэндийн салбарынхаа нэгж рүү орж ажиллах хэрэгтэй. Доор байгаа асуудлууд дээр ажиллаж, засч байж иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг болно. Салбарт маань чадварлаг эмч, мэргэжилтнүүд олон байна. Гэхдээ манай удирдлагууд зөв зохион байгуулалтаа хийж, ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамны зүгээс тулгамдаж буй асуудлуудаа эрэмблэн, санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн яригдсан асуудал болгоныг хэрхэн шийдэгдсэн, зөв зохион байгуулсан эсэх дээр би өөрөө хяналтаа тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдэлийг бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ ” хэмээлээ.
Маргааш УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөр, стратеги болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтарсан цуврал уулзалт үргэлжлэх юм.





Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
