Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Аврах, гал унтраах 58-р ангийнхан “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт байшин барьж, бэлэглэв. Түүнийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор дахь цар тахлын үеийн тусгаарлалтад 21 хоног үүрэг гүйцэтгээд өнөөдөр ирэхэд, хамт олон нь ийнхүү 56 м2 саруулхан гоёмсог, байшингийн түлхүүр гардуулан өглөө. Х.Ганзоригийнх ам бүл тавуул, гэрт амьдардаг байж. Өрхийн тэргүүн сайхан байшинтай болж, байнгын асаргаанд байгаа бяцхан охиноо дулаан, тохитой орчинд өсгөх мөрөөдөлтэй явжээ. Энэхүү мөрөөдлийг нь биелүүлж өгсөн ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр болон халуун сэтгэлт хамт олондоо тэрбээр чин сэтгэлээсээ баярласнаа догдлон илэрхийлэв. Х.Ганзориг аврагч аавынхаа мэргэжлийг өвлөн өдгөө 18 дахь жилдээ тус ангидаа ажиллаж байна. Тэр аврах ажиллагаанд олонтоо оролцсоны дотор орон сууцанд цахилгаанаас үүдэн гарсан гал түймрээс таван хүнийг аварсан, авхаалж самбаатай, ажилдаа сэтгэлтэй аврагч, гал сөнөөгч.
58-р ангийн аврагч гал сөнөөгчдийн дунд барилгын болон цахилгааны нарийн мэргэжилтэй хүн цөөнгүй болохоор тэдэнд байшин барихад бэрхшээл тулгараагүй, 14 хоногт босгосон гэсэн. Тэд албаныхаа түүхэн ойг угтаж, ангидаа 23 жил хүчин зүтгэсэн ахлах ахлагч М.Ганзоригтоо, мөн байшин барьж, 6-р сарын 20-нд хүлээлгэн өгсөн. Бас аймаг орон нутгийн удирдлагууддаа хандсанаар ахлах ахлагч Магнайбаяртаа өргөө цагаан гэр барьж өгчээ.
Энэ үйлсэд дэмжлэг үзүүлсэн Хүүхдийн хувцасны “Оч” дэлгүүр, Барилга засварын цехийн Доржболд ахлагчтай бригад, Барилгын материалын “Самбуу” төвийнхөнд тэд талархал илэрхийлсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
