Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэртэй хамтран Эрдэнэт хотын 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлж, боловсруулан шимт бордоо бэлтгэх төслийг 2019 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ШУА-ын Биологийн болон Химийн хүрээлэнд үйлдвэрлэсэн бэлдмэлийг ашиглах 489 сая төгрөгийн гэрээг саяхан үзэглэлээ. Энэ нь Улсын хэмжээнд үйлдвэрлэлийг шинжлэх ухаантай холбон хэрэгжүүлж буй анхны томоохон төсөл юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр үндэсний эрдэмтдийн бүтээсэн технологийг аж үйлдвэрт нутагшуулж буйгаараа онцлог юм. Судалгаанд суурилсан бүтээл туурвих чиглэлд эрдэмтдийн арга барилаас манай мэргэжилтнүүд суралцаж, ур чадвараа ахиулж байна. Энэхүү ажил гурван жил үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 30 хувийн бодит үр дүн гарсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 2019-2021 онд Шинжлэх ухааны академи Эрдэнэт үйлдвэртэй хамтран хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд ШУА, түүний харьяа хүрээлэнгүүдтэй хамтран хэрэглээний зургаан судалгаа хийсэн бөгөөд гурван төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.
Эрдэнэт үйлдвэр эрдэмтдийн бүтээлийг нутагшуулж байна
2020 оны 09-р сарын 09 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
