Монгол Улсын Соёлын элч нарын II цахим чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэллээ
Эрхэм хүндэт Соёлын элч нар аа,
Хатагтай, ноёд оо
Монгол Улсын Соёлын Элч нарын ээлжит II чуулга уулзалтад оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монголчууд бид дахин давтагдашгүй соёл урлаг, өв уламжлал, амьдралын өвөрмөц хэв маягаа үеэс үед уламжлан хадгалсаар ирсэн арвин баялаг түүхтэй ард түмэн билээ. Зуун зуун дамжсан өвөг дээдсийн түүх, соёлын өв, үнэт зүйлсээ дэлхий нийтэд сурталчлан таниулж өнөө цагийн хөгжил дэвшлийн ололт амжилтаа бусадтай хуваалцан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилт билээ.
Монгол Улс сүүлийн 30 жилд соёлын бодлогоо хөгжүүлэлгүй орхигдуулжээ. Сүүлийн жилүүдэд бид эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа, тэр тусмаа уул уурхайгаа хөгжүүлэхэд анхаарч ирснээс бус, оюуны ундраа болсон үндэсний өв соёл, үүх түүхээ таниулах, соён гэгээрүүлэх, үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх зэрэг Монгол хүнээ төлөвшүүлэх, үндэсний өв соёлоо хайрлах, Та бидний “ижилсэл” буюу “identity”-гээ хайхрамжгүй орхигдуулсан байна. Үүнд шинэ Засгийн газар дүгнэлт хийж байна.
Өв соёлын үнэлж баршгүй эд өлгийн зүйлсээ гадагш алдах, зарах, түүхийн дурсгалт барилга байгууламжаа нураан эвдэх зэргээр түүх, соёлын өв, үнэт зүйлсдээ өөриймсөг бус, хүний байдлаар хандаж ирснийг засан залруулахаар ажиллаж байна. Энэ л үүднээс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийд нүүдлийн соёл иргэншлээ таниулах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаж, Соёлын яамаа бие даан 30 жилийн дараа шинээр байгуулаад байна.
Засгийн газрын өмнө тавьж буй энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлах, таниулах “Монгол Үндэстний үнэлэмж”, хилийн чанадад байгаа иргэд монгол хэл, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан тээх “Дэлхийн монголчууд II” хөтөлбөрүүдийг Гадаад харилцааны яам боловсруулж байна. Соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад сурталчилгаагаа эрчимжүүлэх, монгол хэл, соёл болон монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх, шинээр барьж буй “Чингис хаан” хаад, язгууртны музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлэхэд гадаадад байгаа монгол өв соёлын зарим бүтээл, эд өлгийн зүйлсийн хуулбарлан авах ажилд Та бүхний хувь нэмэр, бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуульд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм журам, боловсруулж хэрэгжүүлэхээр заасан. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөтлөхөөр болж байна. Үүний дагуу Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталж явуулахаар болж байна. “Төрөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болдоггүй соёл” гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Хэл соёл бол хүйн холбоотой үнэт зүйл юм.
Хүндэт Соёлын элч нараа,
Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах үйл ажиллагаанд хөрөнгө мөнгөнөөс илүүтэйгээр хувь хүний эх орноо, өв соёлоо, эх дэлхийгээ гэсэн сэтгэл юу юунаас чухал. Дэлхийн 18 улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын 57 Соёлын элч Та бүхэн маань энэ ажилд сэтгэл зүтгэл гаргаж, чухал хувь нэмэр оруулж байгааг энд тэмдэглэж, талархал илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Үүнд мөн өөрийн онцгой авьяас, ур чадвараараа Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй этно рок “Хү” хамтлаг, Сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Монголын Оюун ухааны Академийн Х.Хатанбаатар, Элчин сайд асан, Австрали дахь манай Соёлын элч Жон Лантри нарыг дурьдахад таатай байна. Та бүгдийн нэрийг дуудах хүсэл байвч их урт жагсаалт болох учир үүгээр нэрс дуудахаа зогсооё.
Ковид-19 цар тахлын улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтож, бидний үйл ажиллагаанд зарим нэг саад учирч байгаа ч өв соёлоо түгээн таниулах ажлыг тасралтгүй хийх шаардлага байсаар байна. Соёлын элчээр дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах асар их боломж байгаагаас гадна Та бүхний үйл ажиллагаа цаагуураа аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах эдийн засгийн өргөн боломж бололцоог нээж байдаг. Энэ удаагийн цахим чуулга уулзалтын үеэр шинээр байгуулагдаад буй Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд Та бүхэнтэй үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцох болно.
Бидэнтэй тогтоосон харилцаа холбоогоо цаашид тогтвортой хөгжүүлэх, үр өгөөжтэй хамтран ажиллах тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Нээлттэй, чөлөөтэй байдлаар санал бодлоо хуваалцаж, бүтээлч, шинэлэг санаа санаачилга дэвшүүлж, чуулга уулзалтдаа идэвхтэй оролцохыг хүсье.
Цахим уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, Монгол Улсын Соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэгт тань амжилт хүсч байна.
Бидний хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжих болтугай.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
