Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, төмөр зам барьж буй монгол инженерүүд, залуус дээд тал нь таван сая, доод тал нь хоёр сая зургаан зуун мянган төгрөгийн цалин авч байгааг тодотголоо.
Улмаар зүүн, төв бүс нутаг төмөр замд дөрөөлөн хурдацтай хөгжих учраас баруун бүсийг дэд бүтэцтэй болгох асуудалд анхаарал хандуулах цаг болсныг онцолсон юм. Тодруулбал, хөгжлийн амин судас болох төмөр замыг барьснаар алслагдмал бүсийн малчдын орлогыг нэмэгдүүлэх, төмөр замаар тээвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ буурах ач холбогдолтой гэв.
Ингээд иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалт эхэллээ.
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Жирийн иргэдийн нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Батболд:

“…Өнөөдөр хөгжлийг бий болгохын тулд жирийн ард иргэд хөдөлмөрлөөд, бүтээгээд явж байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт нэртэйгээр маш их хэмжээний төсвийг авчирч, зарим газруудад зайлшгүй шаардлагатай биш зүйлүүдээр мөнгө угааж байгаа учраас Увс аймагт хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэрлэл явуулах боломжгүй болчихоод байна. Бүх юмыг төрийн дарамт, ах дүү, хамаатан садангаараа, төрийн албыг төрлийн алба болгосон байдал чинь өнөөдөр биднийг шинэ эдийн засаг, шинэ хөгжлийн тухай ярих боломжийг бүрэн арилгаад байна. Сүүлийн үед Увс аймагт намын талцал хуваагдал хэрээс хэтэрсэн. Эрх бүхий дарга нарын ах дүү, хамаатан садан, ураг төрөл биш л бол төрийн албанд орж чадахаа байсан. Энэ зүйлд Та анхаарлаа хандуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс Увс аймагт Бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөөч гэсэн хүсэлтийг би тавьсан юм аа.”
Увс аймгийн иргэн Баттогтох:

“…Миний бие төрийн албанд, мэргэжлийн боловсролын чиглэлд тасралтгүй 16 жил ажилласан. Сүүлийн дөрвөн жилд улстөржилтөөс болоод ажлаас халагдсан хүн байгаа юм. Нийслэлийн захиргааны хэргийн, давж заалдах, Дээд шүүхийн бүх шийдвэр гараад “энэ хүнийг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн байна” гэдэг асуудал яригдсан. Ийм шийдвэр гараад миний бие гурван жил үүний хойноос хөөцөлдөөд явж байна. Одоо миний эцсийн зогсоол Ерөнхийлөгч Та болсон. Яагаад гэвэл би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл гээд хандаж болох бүх байгууллагууд хандсан. Бүгд салбарын яам руу шүүхийн шийдвэр биелүүлж, ажилд нь томил гэдэг, тэнд очоод бүх юм гацдаг. Монгол Улсад хууль хэрэгжихгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгч нар гартаа барьсан зэвсэггүй болж байна. Сайд, дарга нарт мэдэгдэх хуудас явуулахаас өөр ажил хийж чадахгүй байна. Гэтэл хувийн хэвшил, хувь иргэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэл маш гайхамшигтай хэрэгждэг.”
Увс аймгийн иргэн Цэдэн-Иш:

“…Өнөөдрийн энэ монгол төрд төрийн босго үнэхээр доор болжээ. Яагаад доор болсон гэдэг нь харагдаж байна. Би жолооч хүн. Би коллежоос эхлээд 33 жил жолооны багш хийж, одоо тэтгэвэрт гарсан. Харж байхад зөвхөн явган хүний замыг л гэхэд нэг нам гарч ирээд сольдог. Энэ дарга нарын тухай би боддог юм. Социализмын үед Увс аймгийн даргаар Увс аймгийн хүнийг тавьдаггүй байсан шүү. Яагаад гэвэл тэр хүн ах дүүтэй, төрөл төрөгсөдтэй. Энэ засаг төрийн ажлыг сайн хий гээд аймгийн даргыг солиод тавиад өгчих л дөө. Төрийн албаны зохион байгуулалтын асуудлыг хуульд маш том өөрчлөлт оруулж байж засарна.”
Увс аймгийн иргэн Б.Сайнжаргал:

“…Би цахилгааны инженер мэргэжилтэй, энэ салбарт 16 жил ажиллаж байгаа. Ажилд орох гээд очиход эцэг эх чинь Ардчилсан намынх гээд аваагүй. Би эрчим хүчний салбарт 16 жил ажилласан байхад нэг жил ч ажиллаагүй хүнийг авчраад инженерээр тавьдаг. Шалгуур байхгүй. Ядаж анкет бөглүүлээд, 10 хүн ирлээ гэхэд шалгалт аваад, тэнцсэнийг нь авна гэж болно шүү дээ. Гэтэл ах дүү, танил талаараа явдаг. Сүүлийн дөрвөн жилд бүгд ингэж явсан.
Мөн хэрэггүй баахан бүтээн байгуулалт хийх юм. Тэнд нэг сумын Засаг даргын тамгын газрын барилга барихгүй л бол тэр Засаг даргын тамгын газар нь ажлаа хийж чадахгүй болчихсон юм уу? Тэр мөнгөөр нэг үйлдвэр яагаад барьж болоогүй юм бэ? Хэдэн залуу ажлын байртай болох байсан, тэрний ард хэдэн хүний амьдрал шийдэгдэх байсан юм гэдгийг бодож үзсэн болов уу? Яг энэ тал дээр анхаарч ажиллахгүй бол төсвийн мөнгө бол ургийн мөнгө болж хувирч байгаа байхгүй юу.”
Увс аймгийн иргэн Д.Цэвээн:

“…Би Төрийн орон сууцны корпорацаас зээлээр авсан байранд амьдардаг хүн. Манай аймагт ТОСК-аас зээлээр авсан гурван байранд нийт 150 айл байдаг. Нэг өрөө байранд сардаа 150,000-170,000 төгрөг, хоёр өрөө байранд сардаа 200,000 төгрөг төлдөг байсан бол харин одоо 225,000 төлж байна. Саяхан ТОСК-ийн ажилтан ирж, бидэнтэй хурал хийсэн. Тэрбээр хэлэхдээ, хоёр өрөө байр зээлээр авсан хүн 1,299,000 төгрөг, нэг өрөө байр зээлээр авсан хүн сардаа 900,000 төгрөг төлөхөөр болсон гэж бидэнд хэлсэн. Ядарсан иргэд бид тэр мөнгийг хаанаас олж төлөх юм бэ?
Октябрь гэдэг хөгшин ингэж хэлсэн. “Ах нь энэ өвөл хаана амьдрах болж байна аа? Ах нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 900,000 төгрөг хаанаас олох юм бэ?” гээд нулимс асгаруулаад зогсож байгаа нь надад үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Үүнийг дамжуулж хэлмээр байна. Бид нарын төлж байгаа мөнгийг урьдчилгаанд хамруулж, тохируулж өгөхийг хүсэж байна” хэмээн нүдэндээ нулимстай хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэлэв.


Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
