Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнууд болон дүүргийн ЭМГ-ын ӨЭМТ-г хариуцсан мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудал, тусламжийн чанар, хүртээмж, иргэн-өрхийн эрүүл мэндийн одоогийн байдал зэргээр нээлттэй ярилцлаа. Энэ жилийн хувьд Ковид-19 халдварын цар тахлын үед нэгдмэл зохион байгуулалттайгаар томуу, томуу төст өвчнийг эрсдэл багатай давах нэг зорилгын төлөө ажиллахаар ЭМЯ-ын Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд онцлов.
Уг хэлэлцүүлэгт ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, сайдын зөвлөх, НЭМГ дарга Л.Төмөрбаатар, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар оролцов.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “ЭМЯ хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн үндсэн чиглэл болох НЭМ-ийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулахын тулд ӨЭМТ, СЭМТ-ийг чадавхжуулах замаар ялангуяа урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт иргэн, өрх бүрийг хамруулан Иргэний эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг эхлүүлэн одоогоор 8 аймаг, 2 дүүргийг хамруулахаар ажиллаж байна. Анхан шатны төвшинд эмч, эмнэлгийн мэргэжилтэнг ачаалалд оруулж, цаг бардаг анхан шатны эрх зүйн баримт, тушаал, шийдвэрийг эргэн харах, цахим болгох, оновчтой цөөн үзүүлэлтээр ӨЭМТ, СЭМТ-ийн үйл ажиллагааг явуулах, дүгнэхэд онцгой анхаарч хамтран ажиллана” гэлээ.
Уулзалтаар ӨЭМТ-ийн эмч нарын зүгээс ӨЭМТ –ийн санхүүжилт 2 дахин нэмэгдсэн нь тусламж үйлчилгээг өргөтгөх, ажиллаж буй багийн нийгмийн асуудлыг шийдэхэд маш том түлхэц болсныг дурдахын зэрэгцээ анхан шатны маягт бүртгэл маш нүсэр, оновчгүй, НЭМ олон хөтөлбөрүүд уялдаа бага, үр дүнг үнэлэхэд төвөгтэй, цахимжсан үйлчилгээ хомс буюу тайлан, мэдээ гаргахад ихэнх цаг зарцуулдаг тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах талаар санал гаргав.
НЭМГ дарга Л.Төмөрбаатар “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ӨЭМТ-ийн удирдлагын багийг хүлээн авч цаг үеийн асуудал, мөн анхан шатанд тулгамдаж буй асуудлыг биечлэн уулзаж сонсон,НЭМТ-ийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаад талархал илэрхийлье. ӨЭМТ-ийн хувьд санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлууд харьцангуй сайн шийдэгдсэн. Одоо НЭМГ, ӨЭМТ-д хүн амд үзүүлэх тусламжаа л сайжруулах, үйлчилгээг чанаржуулахад бид анхаарна” гэлээ.
Уулзалтаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх, ТУТ менежер О.Чимэдсүрэн томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлууд, ӨЭМТ –ийн үүрэг оролцооны талаар танилцуулав. Энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 45 ӨЭМТ нь одоог хүртэл магадлан итгэмжлэгдээгүй, энэ нь ЭМД-аас санхүүжилт авч иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгааг дурдаад холбогдох талууд энэ чиглэлд шуурхай ажиллаж байна хэмээн танилцууллаа.
Мөн ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанаас Томуугийн вакцинжуулалтын төлөвлөлт, ӨЭМТ-өөс вакцин хийхэд анхаарах зүйлс, зорилтот бүлэг болон зохион байгуулалтын талаар ярилцлаа.
Эх сурвалж: ЭМЯ









Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
