Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн урилгаар БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүн Ч.Ундрам нарын албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байгаа билээ. Ховд аймгийн засаг дара Б.Дүгэржав тэргүүтэй төлөөлөгчид тэднийг угтан авч хүндэтгэл үзүүлээд аймгийн захиргаанд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Монгол Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын мэндийг ноён М.П.Сингхд хүргээд Ховд аймагт хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд М.П.Сингх Монголын баруун хязгаар Ховд аймагт анх удаа зочилж, анх удаа орон нутагт Энэтхэгийн кино өдрүүд арга хэмжээ зохион байгуулж байгаадаа баяртай байгаагаа онцлов. Түүнчлэн тэрээр Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд нефтийн үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгааг дурдлаа. Мөн бүтээн байгуулалтын ажлаас гадна хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулж англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Энэтхэг улс анхааран ажиллаж ирсэн хэмээгээд энэ бүх төсөл хөтөлбөрт Ховд аймгийнхан хамрагдахад баяртай байна гэв. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав төрийн албан хаагчид тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нараа мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулахыг хүсч буйгаа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаагаас цөөн асуултад хариу авав.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан, зорилго юу байв?
Энэ онд Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд Энэтхэг Монголын харилцаа бүхий л түвшинд эрчимтэй хөгжиж ирсэн гэдгийг та бид мэднэ. Миний бие Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үеэсээ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүний хувиар ч Элчин сайд М.П.Сингхтэй хэд хэд уулзаж байсан. Тухайн үед ярьж хөөрсөн зарим асуудлаараа гишүүн болсныхоо дараа мөн уулзаж ярилцсан. Ингээд хоёр орны дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Ховд аймагт ажиллахыг урьсан юм.
Таныг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаараа дамжуулж Ховдчуудын төлөө олон ажил хийснийг сонгогчид тань мэддэг. Элчин сайд М.П.Сингхтэй ч ярилцаж тохирсон асуудал олон байгаа байх?
Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр БНЭУ-д сургах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутгаас мэргэжилтэн бэлтгэх гэх мэт хэд хэдэн сэдвээр нээлттэй ярилцаж, санал солилцож ирсэн. УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч мөн энэ асуудлаар дахин уулзаж, Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагч, тэр дундаа эмч, багш нараа тус улсын тэтгэлгээр Энэтхэгт сургахаар ярьсан байгаа. Гишүүний бүрэн эрхийн хугацаанд ажил хэрэг болгох болно. Нэмж хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 9 дүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр яригдаж эхэлсэн Монгол Улсын баруун бүсийн хуурайшилт, хөрсний бохирдлоос хамгаалах усан хангамжийн инновацын “Мөнх байгалиа тэтгэх мөсөн суварга” төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн болохоо Элчин сайд М.П.Сингх онцлон хэлж буй. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хугацаа хойшилж хүлээгдэж байгаа аж. Уг төсөл нь Ховд аймгийн хэд хэдэн сумдад хуурайшилт цөлжилт үүсэхээс хамгаалах зорилгоор тус улсад хэрэгжүүлж эхэлсэн шинэ технологиийн дагуу хийгдэх төсөл юм.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
