Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж, нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. Богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газарт хандаж, дээр автозамын 3 байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ. Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож автозамын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас ийнхүү гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан хэмээн Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Д.Сүхбат тайлбар өглөө.
“Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж маань нарийнхан учраас буцаж эргэх хөдөлгөөн бүрт автозамын түгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан байгаа” хэмээн Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Өнөржаргал хэллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
