Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав. Гуравдагч хөрш, хамгийн том хөрөнгө оруулагч Канад Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, жендерийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гээд ижил төстэй зүйл олонтой Монгол Улсын эдийн засгаа хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэмжиж байгаагаа Элчин сайд Кэтрин Ивкоф тэмдэглэв. Мөн дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил үр дүнд хүрч байгааг хэлэв. Канадын тал Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, эрдэс баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдав. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, нэр бүхий салбаруудын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канадын Элчин сайдтай уулзав
2020 оны 10-р сарын 27 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
