Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ажлын эхний өдрөө, гудамж талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээг хариуцдаг Баянгол дүүргийн “Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын ажилчидтай уулзаж, ажлын нөхцөл байдал, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын үеэр Баянгол “Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын ажилчид “Бид нийслэлээс баталж өгсөн талбайг цэвэрлэх үүрэгтэй байдаг ч одоогийн байдлаар заасан хэмжээнээс их талбай цэвэрлэж байна. Албан ажлаа гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, ажилчдын хөдөлмөр хамгааллын хэрэгсэл дутмаг байдаг” тухай санал бодлоо хуваалцаж, шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн иргэдийн хамгийн чухал, амин сүнс нь болсон салбар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв (7 дугаар төв)-ийн үйл ажиллагаатай Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайхан, П.Өлзийнаран, Ү.Батбаяр, Ц.Түмэндэмбэрэл нар танилцав. Энэ үеэр тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Манай төв ачаалал ихтэй ажилладаг. Учир нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг дүүргийн зарим хороод дээр байдаггүй. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төв анхан шатны үйлчилгээг зэрэг үзүүлж ажилладаг гэсэн үг. Хэрвээ өрхийн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн анхан шатны шинжилгээ, үйлчилгээг өгч чаддаг болчихвол манай төв өрхийн эмнэлэг дээр шийдэгдэх боломжгүй бусад шинжилгээ, оношилгоо зэргийг хийж, ачааллыг багасгах боломжтой. Иймд дүүргийн хороод тус бүрийн өрхийн эмнэлгийг чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байна. Бидэнд бол ажиллах боловсон хүчин бий. Харин ажлын байр бий болгож, иргэддээ тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй шуурхай, чанартай хүргэх тал дээр анхаарч ажиллаарай” гэв. Уг уулзалтын үеэр холбогдох албан тушаалтнууд Эрчимт эмчилгээ, Мэс засал, Сонгомол эмчилгээ, Гемодиализ эмчилгээний тасаг болон дүүргийн Хүүхдийн салбар эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг нь сонслоо.
Тухайлбал, Баянгол дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэгт өнөөдрийн байдлаар 146 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-5 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн ихэнхийг нь амьсгалын замын халдварт өвчин, уушгины хатгалгаа, хоол боловсруулах замын өвчин эзэлж байна. Иймд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ аль болох эрүүл байлгаж, амны хаалтыг нь тогтмол зүүлгэж, агаар салхинд гаргаснаар дээрх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна. Дашрамд дурдахад, тус дүүргийн Эрүүл мэндийн төвд ходоодны дуран, яаралтай эрчимт эмчилгээний ор, дүрс оношилгооны лаборатори, сэргээн засварлах өрөө нэн шаардлагатай байгаа аж.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
