Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн программ зохион бүтээдэг Маптек компанийн Боб Жонсоны нэрэмжит “2020 оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний шагнал”-ыг Австрали Улсын Аделайдын Их Сургуулийн Уул уурхайн ашиглалтын магистрант Б.Гал-Эрдэнэ болон түүний баг хүртлээ.
2020 оны 11-р сард тус компанийн Аделайд дахь салбар дээр Маптекийн Техникийн борлуулалтын ахлах мэргэжилтэн Стив Салливан багийн дөрвөн гишүүнд Маптек компанийг үүсгэн байгуулагч Боб Жонсоны хамт шагналыг гардуулжээ. Тэрээр энэ үеэр “Миний бие энэхүү шагналын эзэн болж байсан тул 2020 оны шагналын эздийн сэтгэл санааг маш сайн ойлгож байна. Энэ амжилт нь тэдний ирээдүйн карьерт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн лидерүүдэд танигдах боломжийг олгож байгаа юм.
Суралцаж буй хугацаанд оюутнуудыг бодит амьдралын туршлагаар хангах нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Оюутнууд зөвхөн програм хангамж ашиглахийг суралцах нь хангалтгүй, харин уурхайн дизайны хувьд юу, хаана, яагаад, яаж гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал юм. Би өөрөө геологич мэргэжлээрээ ажиллаж байхдаа уурхайн дизайнеруудад боломжит ордын байрлалыг өгөх нь хичнээн чухал болохыг олж мэдсэн. Тус тэмцээн нь тэдний суралцаж буй хугацаанд олж авсан бүхий л мэдлэгийг нь нэгтгэж, ур чадвараа ирээдүйн карьер болон ажил мэргэжилдээ ашиглах боломжыг олгодог. Ялагч баг нь тухайн төслийн ил болон далд уурхайн үе шатны хооронд хамгийн сайн уялдаа холбоо, шилжилт зэргийг сайн хангаж өгсөн байна. Тэдний судалгаа нь геотехникийн хувьд аюулгүй ажиллагааг хангасан прагматик уул уурхайн тоног төхөөрөмжийн сонголтыг хийсэнд үнэ цэнэ нь оршиж байгаа юм” хэмээн онцлон хэлсэн байна.
Энэ жилийн төсөл нь Австрали улсын Queensland мужид байрлах Nordberg компанийн алт болон зэсийн ордны техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахдаа зэс, алтны нөөцийг ашиглах уурхайн төлөвлөгөөний хугацааг бий болгох, нөөцийг үнэлэх, нөөцийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан санал, дүгнэлтүүдээс шалгаруулалт хийсэн байна.

Маптекын компаниас зохион байгуулагддаг оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний шагналыг авах нь ялсан багийн хувьд маш чухал тооцогддог. Багийн ахлагч Б.Гал-Эрдэнэ “Уул уурхайн салбар нь геологи дээр суурилдаг, гэвч бид геологичдийн хэлсэн бүхэнд итгэх шаардлагагүй, бид давхар шалгах хэрэгтэй. Бид энэхүү төсөлдөө нөөц тодорхойлох болон уурхайн төлөвлөлт хичээлүүдээс суралцсан бүхий л мэдлэгийг ашигласан юм. Ил уурхайн хэмжээ хязгаарыг тодорхойлох ба далд уурхайг ямар аргаар олборлох нь бидний хувьд их хугацаа зарцуулсан ажил болсон юм. Далд уурхайн тогтворжилтийг тооцоолон Block caving эсвэл Sublevel caving гэсэн хоёр аргаас сонгох хэрэгтэй байсан юм. Эцэст нь бүх анализийг хийсний дараа Block caving арга нь хамгийн оновчтой нь болж тодорхойлогдсон юм” гэжээ.
Маптек компани тус шагналыг 2010 оноос эхлэн олгосон бөгөөд эхэлсэн бөгөөд салбарынхаа оюутнууд болон мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг дэмжиж буй бодлогын нэгээхэн илрэл юм.
Эх сурвалж: https://www.maptek.com/

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
