Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж байна. Монголын татварын алба нь нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган үйлчилгээ үзүүлж байна.
Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.12.03/
Өнгөрсөн 24 цагийн байдлаар 7415 татвар төлөгчөөс 4,5 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ. Үүнээс улсын төсөвт 2,6 тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 1,2 тэрбум төгрөг, аймгийн сумын төсөвт 0,9 тэрбум төгрөгийн татварын орлого оржээ.
Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их буюу 542 сая төгрөгийн татварыг “Голомт банк” төлжээ.
Цахим тайлан
Гуравдугаар улирлын ААНОАТ-ын тайланг аж ахуйн нэгжүүд 100 хувь ирүүлсэн бол харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 2,8 хувьтай байна. ХХОАТ-ын тухай хуулийн дагуу Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,1 хувьтай байна.
Цахим үйлчилгээ
Өнгөрсөн 24 цагт 11710 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр 32 аж ахуйн нэгж, 663 хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлж, 1303 хүсэлт нэмж ирүүлснээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед татварын албанд 5628 хүсэлт ирж үүнээс 4308 хүсэлтийг шийдвэрлэжээ. Лавлагаа тодорхойлолтыг 407 хуулийн этгээд, 584 иргэн авчээ.
Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1306 иргэн хандснаас 1267 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
