Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2020.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын иргэн бүр хариуцлагатай байж, тархалтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд үүргээ биелүүлж оролцсон. Мөн халдварын тархалтыг илрүүлж, зогсоох, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, мэргэжлийн байгууллагууд, уртасгасан цагаар хичээж ажилласан төрийн албан хаагчдын зүтгэлээр цар тахлын тархалтын голомтуудаа тодорхойлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа. Нийслэлийн онцгой комиссоос зохион байгуулсан “Нэг өрх – Нэг иргэн” тандалтын шинжилгээнд хамрагдсан 70 гаруй мянган иргэдээс хариу нь гарсан 57000 шинжилгээ бүгд сөрөг болохыг ЭМЯ-аас бидэнд мэдээллээ. Энэ нь авсан арга хэмжээ маань үр дүнтэй байж, Улаанбаатар хот тархалтын хүрээг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадсаныг харуулж байна.. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс миний бие талархаж буйгаа илэрхийлье. Мөн төрөөс ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд, өрх айлууд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг нийслэлчүүддээ хандан уриалж байна” гэлээ.
Мөн тэрбээр нийслэлийн төсвийн талаар хэлэхдээ “Улаанбаатар хотын төсвийн нөхцөл байдал амаргүй байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг Засгийн газар үе шаттай авч хэрэгжүүлсэн. Энэ нь хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Улаанбаатар хотын төсвийн ихэнх хэсэг нь ХАОАТ-аас бүрддэг. Тиймээс бид хотын хэмжээнд татварын бодлогыг сайжруулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна. Нөхцөл байдал сайжрах байх” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
