БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 13 цагт эхэлсэн бөгөөд яг одоо үргэлжилж байна.
Тэргүүлэгчдийн хуралд 20 төлөөлөгч цахимаар, 21 төлөөлөгч хуралдаанд халдвар хамгааллын дэглэмийг сахин биечлэн оролцож байна.
Хуралдааны эхэнд БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа ” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дүүргийн засаг даргаас Баянгол дүүргийн 2020 оны төсвийн нэмэлт өөрчлөлт, 2021 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг төсөв санхүү, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг дээд шатны байгууллагаас гаргасан дүрэм журамд нийцүүлэн өргөн барьлаа.
Дүүргийн Засаг даргаас хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн дээрх бодлогын баримт бичгүүдийн төслийг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн болно.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, цаг үеийн нөхцөл байдалд даруй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай асуудлууд өргөн баригдсан тул энэ удаагийн хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан хосолмол хэлбэрээр зохион байгуулж байна.
Хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан төлөөлөгчдөөс оролцооны талаар урьдчилан санал авсны үндсэн дээр 20 төлөөлөгч цахимаар, 21 төлөөлөгч хуралдаанд халдвар хамгааллын дэглэмийг сахин биечлэн оролцох хүсэлтээ ирүүлжээ.
Хэдийгээр энэ цаг үед хүн тус бүр гэр гэртээ байж, онцгой нөхцөл байдлын дэглэмийг сахих ёстой боловч иргэдийнхээ итгэлийг өвөртөлж нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхээр сонгогдсон төлөөлөгч нар маань чиг үүргээ хэрэгжүүлэн хуралдаанд оролцож байгааг дуулгахад таатай байна.” гэлээ.
Үргэлжлүүлэн хуралдаанд төлөөлөгчид танхимаар болон цахимаар хуваагдан оролцож байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- Баянгол дүүргийн 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
- Баянгол дүүргийн 2021 оны төсөв батлах тухай
- Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай
- Баянгол дүүргийн хүүхэд хамгаалах түр байр байгуулах тухай тус тус хэлэлцэж байна.
Тэргүүлэгчдийн yэгдсэн хуралдаан амжилттай үргэлжилж байна. Хуралдаанаар төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.





Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
