2020.12.19,20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 398 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтсэн байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1
– Мөргөлдөх хэлбэрээр-3
– Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолооч, орон нутагт 33 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан жолооч нарын талаар товч мэдээлэл өгөхөд:
- 12.19-ний өдрийн 07 цагийн орчимд СБД-н 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн замд Toyota Prius маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,58%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Allion маркийн З жолоочтой автомашинтай мөргөлдөж эд материалын хохирол учруулсан.
- 12.19-ний өдрийн 17 цагийн орчимд БГД-н 5 дугаар хорооо Энхтайваны өргөн чөлөө, Сувилахуйн сургуулийн зүүн замд Toyota Mark2 маркийн автомашины жолооч Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,00%/ үедээ хөдөлгөөнд оролцож Toyota Prius, Toyota Alphard маркийн автомашинуудтай мөргөлдсөн.
- 12.19-ний өдрийн 19 цагийн орчим СБД-н 18 дугаар хороо Бэлхийн 47-р гудамж замд Suzuki Grandvitara автомашины жолооч Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,57%./ үедээ замын хөдөлгөөнд оролцож Тoyota Rumion маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдсөн.
- 12.19-ний өдрийн 00 цагийн орчим БЗД-н 11 дүгээр хороо Товчооны зам, Туулийн гүүрний баруун замд Toyota Passo маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,26%/ үедээ замын хөдөлгөөнд оролцож Toyota Prius маркийн С жолоочтой, Toyota Prius маркийн Б жолоочтой автомашинуудтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.
- 12.19-ний өдрийн 22 цагийн орчимд СБД-н 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж, 2-р сургуулийн урд замд Тoyota Рrius маркийн автомашины жолооч Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн / драгер 2.17% / үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Тoyota Рrius маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.
- 12.20-ны өдөр 15 цагийн орчимд ЧД-н 6 дугаар хороо Их тойруугийн гудамж, Дөлгөөн нуур зочид буудлын урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1,32%/ үедээ автомашин жолоодож Toyota Aqua маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.
- 12.20-ны өдөр 02 цагийн орчимд СБД-н 18 дугаар хороо Дарь-Эхийн зам, 33-ын автобусны буудлын урд замд Nissan X-Trial маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн / драгер 1,96% / үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Rav4 маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж эд хөрөнгийн хохирол учруулсан.
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26129 зөрчлийг илрүүлсэн, гэвч хайхрамжгүй 1094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, 111 хүний алтан амийг авч одсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцогчдын 1,5 хувь буюу 286 нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол үлдсэн 98.5 хувь нь автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.
Согтууруулах төрлийн ундаа уусан л бол жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
