МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндчилгээг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон, ахмадууддаа өргөн дэвшүүлье!
Коронавирусын цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлсэн амжилтаар Уурхайчдын баяраа угтаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил” болгон ажиллаж байна.
Бид 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсвийн төлбөрөө НЭГ ИХ НАЯД төгрөгийг давуулсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болж байна.
Бид 2017 оноос хойш геологи хайгуулын ажилд нийтдээ 27 орчим сая ам.доллар зарцуулсны үр дүнд ордын гүний хэсэгт хүдрийн нөөцийг нэмэгдүүлж, стратегийн ордын талбайн хүрээнд хэтийн төлөв бүхий хэд хэдэн талбайг нарийвчлан тогтоогоод байна. Түүнчлэн Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу баталгаажуулах ажлыг дуусгалаа. Энэ нь цаашид хэрэгжүүлэх томоохон төслүүдийн үндэслэл болохын зэрэгцээ үйлдвэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах баталгааг хангах юм. Эдгээр ажлуудын үр дүнд өнөөгийн хүчин чадлаар тооцоход Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг наанадаж 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж байна.
Коронавирусын цар тархлын улмаас Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхийн дахинд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, олон бизнес, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт үүсч, цалин хөлсөө хязгаарлаж байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон хамтын хүчээр давахыг зорьж байна.
Эрдэнэт үйлдвэрийн удирдлага цар тахлаас уурхайчдаа, уурхайчин гэр бүлээ хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахиж ажиллах, эдийн засгийн хямралыг эрсдэл, хохирол багатай даван туулахын төлөө Штабын зохион байгуулалтаар шуурхай ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд цар тахлын улмаас нийгмийн чиглэлийн зарим цехийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалтыг хийж, цалин хөлсийг бүрэн олгож байна.
Сүүлийн 4 жилд буюу 2017-2020 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 55 хувь нэмлээ.
Улс орны хэмжээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед улсын төсвийн ачааны аравны нэгийг үүрэлцдэг Та бидний хувьд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газар ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гарган Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон Та бидэнд өндөр итгэл хүлээлгэлээ. Та бид энэхүү итгэлийг дааж, 2021 оны төлөвлөгөөт зорилт, улс, орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын түүхэн шийдвэрийг нэр төртэйгөөр хэрэгжүүлэх болно.
Монголын уурхайчдын баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2020 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж”-ээр батламжилж, бидний хөдөлмөрийг өндөрөөр үнэллээ.
Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих үүднээс төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, өртөг зардлыг бууруулан, өндөр үр дүн гарган ажиллаж байгаа хамт олноо, Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрийг урамшуулан шагнаж байгаагаа уурхайчдын баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна.
Эрдэнэт үйлдвэрээр овоглосон үе үеийн уурхайчиддаа “МОНГОЛЫН УУРХАЙЧДЫН БАЯР”-ыг тохиолдуулан ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Монголын уурхайчдын яруу алдар бадрах болтугай.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ
ДОКТОР (Sc.D), ПРОФЕССОР Х.БАДАМСҮРЭН

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
