2021.01.02-03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 244 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.
2021.01.02-ны өдрийн 22.40 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Толгойтын зам, Тэнүүн төвийн баруун замд Toyota prius маркийн жолооч У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1.04%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тус төвийн баруун урд буланг мөргөж, зорчигч 20 настай, эрэгтэй Б гэмтсэн.
2021.01.03-ны өдрийн 20.50 цагийн орчимд БЗД-ийн 2 дугаар хороо Улиастайн зам, Lexus RX-270 маркийн автомашины жолооч М нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 1.82%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын голын хашлага мөргөж, жолооч 37 настай, эмэгтэй М гэмтсэн.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолооч, орон нутагт 31 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
