Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон өнгөрөгч 2020 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж, дөрвөн үзүүлэлтээр түүхэн амжилт тогтоожээ. Уурхайчид уулын цул гаргалтын ажлыг 24 сая 600 мянган метр куб хийхээр төлөвлөсөн бол бодит гүйцэтгэлээр 25 сая 700 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөөгөө 104.5 хувиар биелүүллээ. Уулын цул гаргалтыг төлөвлөснөөс 1сая 100 мянган метр куб илүү олборлосон нь түүхэн дээд амжилтын нэг боллоо гэж Ил уурхайн ерөнхий инженер Д.Уламмандах онцлов.
Энэхүү түүхэн амжилтад одоо байгаа техникийн хүчин чадлыг 0.95 хувьд хүргэн ашиглаж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулсан нь нөлөөлжээ. Дараагийн өндөр үзүүлэлт хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл болсон байна. Хөрс хуулалтын төлөвлөгөөг 10 сая 404 мянган метр кубээр төлөвлөн, оны эцэст 11сая 229 мянган метр куб хөрс хуулснаар төлөвлөгөөний биелэлтийг 107.9 хувьд хүргэлээ. Өнгөрсөн онд Ил уурхайнхан Баяжуулах үйлдвэрт 32.5 сая тонн хүдэр нийлүүлсэн байна. Хүдэр нийлүүлэлтийн төлөвлөгөөг 32 сая тонноор төлөвлөж байсан бол “ковид-19” тархалтаас үүсэх эдийн засгийн хямралыг даван туулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөө нэмэгдсэнтэй холбоотойгоор 500 мянган тонн хүдэр илүү олборлож, төлөвлөгөөг 101.6 хувиар биелүүллээ. Ийнхүү тус цехийнхэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйлдвэрийн удирдлагаас өгсөн онцгой даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Ингэснээр хүдэр олборлолтын төлөвлөгөө 104.8 хувиар биелж, төлөвлөгөөнөөс 700 мянган тонн буюу нийт 36.9 сая тонн хүдэр олборлолоо.
Ил уурхайн үндсэн үйл ажиллагааны нэг өрөмдлөгийн ажлын төлөвлөгөө 105.3 хувиар тэсэлсэн уулын цул 25 сая 770 мянган метр куб буюу төлөвлөгөө 104.8 хувиар тус тус биелэв. Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн дундаж агуулга 0.459 хувьтай байсан нь металл авалтад эерэгээр нөлөөлж, төлөвлөгөөнөөс 2406 мянган тонн зэс, 996 мянган тонн молибден илүү нийлүүлэх боломж бүрдүүлжээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 101.6 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 121.3 хувиар тус тус биелэсэн нь оны эхнээс төлөвлөлт тодорхой, техник технологи хэвийн сайн ажилласны үр дүн байжээ.
М.Балжинням

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
