Цар тахлын үед ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Сүхбаатар дүүрэгт PCR шинжилгээний лаборатори ийнхүү ашиглалтад орлоо. Ингэснээр тус төв нь дүүргийнхээ ард, иргэдэд шаардлагатай үед цаг алдалгүй, шуурхай шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр СБД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинэ лабораторийн үйл ажиллагаа, тус төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцлаа.
.jpg)
Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “СБД-ийн ЭМТ-ийн шинээр ашиглалтад орсон молекул биологийн лаборатори нь өдөртөө 1100-1500 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас дүүргийнхээ иргэдэд шинжилгээ хийж, ачааллаас хуваалцах боломжтой болж байна. Тус лабораторийн бэлтгэл ажлыг хангаж ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа. Түүнчлэн СБД-ийн ЭМТ-ийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулахад бид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Ингэснээр тус дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл авах боломж энэ онд бүрдэх юм” гээд халдвар, хамгааллын дэг мөрдөх тал дээр анхаарч ажиллахыг санууллаа.

СБД-ийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү энэ үеэр ЭМЯ, сайдын дэмжлэгтэйгээр бид өөрсдөө PCR шинжилгээ хийх боломжтой болж байна. Мөн бид сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу амьсгалын замын өвчтэй иргэдээ тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлж байна. Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин байдаг учраас бид сэжигтэй тохиолдлуудаа цаг алдалгүй шинжилгээнд хамруулах, шуурхай хариу арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс манай төвийн дэргэд шинээр Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 15-20 дугаар хорооны хүн амд үйлчилдэг Салбар амбулаторийн барилгыг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхөөр болсон гэлээ.
.jpg)

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
