Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ХӨСҮТ-тэй хамтран 21 аймаг, 9 дүүргийн ЭМБ-ийн удирдлагуудтай цахим хурлыг 2021 оны 1 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг цахим хуралд 2021 оны 1 сарын 24д Монгол Улсын шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд хамтран явцын 20 дахь үнэлгээг хийхэд улсын хэмжээнд Ковид-19 халдвар тархах “ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ” байгааг танилцуулав.
Одоогоор УБ хотын хувьд халдварын тархалтын үе шатыг шинэ голомт ба тохиолдлын тоо, 10 000 хүн амд ноогдох өвчлөл, халдварлуулах түвшин, шинжилгээний эерэг хувь гэсэн 5 үндсэн шалгуураар тооцон дүгнэхэд II үе (голомтолсон өвчлөл)-ийн үе шатандаа байна. Нийслэл дэхь кластер голомтууд идэвхтэй үргэлжилж , харин аймаг орон нутгийн хувьд зөөвөрлөгдөн тархах эрсдэлтэй буюу дотоодын өвчлөл цаашид тогтвортой үргэлжлэх хандлагатай байна.
Иймд ЭМЯ, ХӨСҮТ-ээс аймаг, дүүргүүдийн ЭМБ-ын удирдлагуудад орон нутагт халдвар зөөвөрлөгдөн тархах, кластер голомтын түвшинээс хүн амын дунд тархахаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарч тандалт, хяналт, эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлд сэрэмжлүүлж, чиглэл ажиллаа.
Монгол улсад 2021 оны 1 сарын 26-ны байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын 1,656 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиолдол 410, дотоодын 1,246 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 1211 буюу 73.1 хувь нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын кластер голомтоос 13 хүн шинээр өвчилсний 2 нь эрүүл мэндийн ажилтан, бусад нь өмнөх кластер голомтын хавьталуудаас илэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв, Улсын нэгдүгээр төв, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 432 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд үсчин, зочид буудал, барааны дэлгүүр, зах зэрэг үйлчилгээний газрууд ажиллаж эхэлсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь олон хүнийг хамарсан дэгдэлт гарах эрсдэлтэй байгаа тул цаашид үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, мөн хяналтыг сайжруулах нь чухал байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
