“COVID-19” цар тахлын улмаас чөлөөт бөхийн 2021 оны улирлын хуваарьт өөрчлөлт оруулсан талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/UWW/-ноос мэдээллээ.
Чөлөөт бөхийн тамирчид олимпын наадмын эрхийн тэмцээнээс гадна оноо олгох тэмцээнд оролцохоор болжээ. Мөн өндөр чансаатай бөхчүүдийг оны эцэст шалгаруулах юм байна.
Токиогийн олимпын эрхийн оноо олгох Matteo Pellicone /2021.03.10-15/ болон The Poland оpen /2021.06.08-13/ хоёр тэмцээн байгаа аж. Мөн 2020 оны Азийн АШТ-д “Ковид-19” халдварын улмаас оролцож чадаагүй БНХАУ, Туркменистан, БНАСАУ-ын бөхчүүдийн оноог тооцохдоо 2021 оны тивийн АШТ-ий амжилтаар нь оноо олгохоор болжээ. Тухайлбал, Тивийн аваргын тэмцээнүүд, Matteo Pellicone, Poland оpen тэмцээний амжилтаар оноог олгоно. Чөлөөт бөхийн олимпын наадамд 8 дугаар сарын 1-8-нд хүч үзэх бол 2021 оны ДАШТ 10 дугаар сарын 2-10-нд болно.
Онооны цуврал тэмцээн нь эрхийн тэмцээн биш бөгөөд оноо олгох систем хуучин хэвээр. Харин олимпын наадмын оноо, ДАШТ-ээс 20 хувь их байх юм. Олимпын алтан медальд нэмэлт 10 оноо, 2 дугаар байрт нэмэлт 6 оноо, 3 дугаар байрт нэмэлт 3 оноо байна.
Чансааны онооны тэмцээнүүдийн шагналын сан 600 мянган ам.долларыг 30 жинд хуваах /эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол/ юм. Оноо нь олимпын сугалаанд хэрэг болохоос гадна оны эцсээр их оноотой бөхийг шалгаруулахдаа зөвхөн 2021 оны тэмцээнд авсан оноог тооцож бодно.
Чансааны оноо өндөр тамирчдын авах шагнал жин тус бүрээр 1 дүгээр байр – 10 мянга, 2 дугаар байр – 7 мянга, 3 дугаар байр – 3 мянган ам.доллар байх юм байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
