Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа өнөөдөр /2021.02.03/ Байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар урлаг соёл, сургалтын зарим байгууллагын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Эхлээд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль дээр очиход тус сургуулийн захирал Д.Одсүрэн сургуулийнхаа бодлого, үйл ажиллагаа, хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулав. Хуулийн төсөлд киноны чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дээд боловсролын байгууллага гэж нэмж оруулах, төрийн дэмжлэг туршлагатай уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчдэд нээлттэй байх, кино урлагийн инкубатор төв байгуулах, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад киноны мэргэжилтнийг оруулах, авъяасыг дэмжих талаар заавал тусгах гэсэн саналуудыг илэрхийлэв.
Үргэлжлүүлэн киноны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар болон Кино урлагийг дэмжих хуулийн төсөлд тусгах саналаа ажлын дэд хэсгийн гишүүд болон киноны уран бүтээлчид, багш нар илэрхийлж, санал солилцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн гэхээс илүү уран бүтээлчийн байр сууринаас хандаж байгаа гэсэн байр сууриа илэрхийлэв.

Дараа нь “Black box” театрын үйл ажиллагаатай танилцан, кино түгээгч, кино театрын төлөөлөлтэй “Өргөө” кино театрт уулзалт хийлээ.
Түүнчлэн, ирэх хоёрдугаар сард Монголын урлагийн зөвлөл, киноны уран бүтээлчид, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Ажлын хэсэг ийнхүү хаврын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Энэ хүүхэн Америкийн дуу хоолой байсан тул МАН-д тохирохгүй.
Жаргалмаа тэгээд уран бүтээлч юм уу?