“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1300 айлын “Уурхайчин” цогцолбор хорооллын төсөл хэрэгжүүлж, орон сууцны барилгууд баригдаж байгаа. Үйлдвэрийн ажилтнууд орон сууцны захиалгыг хэрхэн өгөх талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн чиглэлээр хийгдэж буй томоохон төслүүдийн нэг нь “Уурхайчин” цогцолбор хороолол. Уг цогцолбор хороолол нь 400 айлын орон сууц бүхий “Уурхайчин-1”, 600 айлын орон сууц бүхий “Уурхайчин-2”, амины 400 айлын орон сууц бүхий “Уурхайчин-3” хорооллоос бүрдэх юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тухайн хорооллын барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсний дараа нэгдсэн байдлаар захиалга авах журмыг мөрдөж байгаа. “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил дуусах шатандаа яваа. Уг орон сууцанд дээрх зарчмаар захиалга авч байна. Харин “Уурхайчин-2” хорооллын барилга эхлээгүй байгаа. Гэтэл уг хорооллын орон сууцанд үйлдвэрийн ажилчдаас захиалга авч, урьдчилгаа мөнгө авч байгаа тухай албан бус мэдээлэл байна. Иймээс барилгын ажил гүйцэтгэж эхлээгүй байхад ажилчдаас захиалга, урьдчилгаа төлбөр авснаас үүдэн тухайн барилгын компанид эрсдэлт байдал үүсэх, залилангийн хэрэгт холбогдож болзошгүйг анхааруулъя. Мөн “Уурхайчин-2” хорооллын барилгын ажлын явц дээрх түвшинд хүрсэн үед Эрдэнэт үйлдвэрээс нэгдсэн захиалга авна. Тухайн үед нь орон сууцны захиалгаа өгөөрэй гэж үйлдвэрийн газрын нийт ажилтанд санууллаа.
Я.Энхтуяа

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
