.Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бусад холбогдох хүмүүс оролцов.
Энэ үеэр Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлж, НДШ-ийн асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий гурван талын хамтарсан ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, гишүүнээр ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлстийн дарга Д.Санжаадорж, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Амгалан, зөвлөх Ж.Юндэндорж, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
Дээрх ажлын хэсэг нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж гуравдугаар сарын 5-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд тайлагнах үүргийг хүлээв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “МҮЭ-ийн холбооноос ирүүлээд байгаа НДШ-ийг нэмсэн шийдвэрийн хүрээнд тавьсан хүсэлтийг судалж үзээд ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гарц гаргалгаа байгааг судаллаа. Нийгмийн түншлэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ хамтран зөвшилцөж ажлын хэсэг байгуулж холбогдох шийдвэрийг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Түншлэгч талууд маань байр сууриа нэгтгэж ажлын хэсэг байгуулж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ХНЗ-ийн Үндэсний гурван талт хороо хуралдаж МҮЭ-ийн холбооноос тавьсан санал хүсэлтийг сонсож байгаад туйлын талархалтай байна. МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн суудлыг 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг гаргасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өмнө долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээсэн. Үүн дотор тэтгэврийн даатгалын санг бүдрүүлэх НД-ын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. МҮЭ-ийн холбооноос улс орны эдийн засаг хүнд үед аливаа татвар шимтгэлийн нэмэгдүүлэх асуудлыг цаг үеэ олоогүй шийдвэр байна гэж үзээд ОУВС-нд дээрх долоон төрлийн татварын дөрвөн төрлийг нь тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг өгсөн. НДШ-ийг 2019 онд нэмэгдүүлэх үед бид Засгийн газрын байр сууринд хүндэтгэлтэй хандсан. 2020 онд нөхцөл байдал цар тахлын улмаас хүндэрсэн учраас МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос НДШ-ийг нэмсэн асуудалд байр сууриа илэрхийлж хамтын үйл ажиллагаа явуулж төсвийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг хойшлуулсан. Энэ онд нэмэгдэх НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг МҮЭ-ийн холбоо болон МАОЭНХ-ноос цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэх боломжгүй гэдэг байр суурийг ХНЗ-ийн гурван талт Үндэсний хороонд уламжилж байна. НД-ын багц хуулийн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, одоо хэрэгжиж байгаа хуулийг царцаах хүсэлтэй байна. Энэ хүрээнд МҮЭ-ийн холбооны аймаг нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны 450 мянган гишүүдийн санал хүсэлт гэдгийг хэлмээр байна” гэв.
МАОЭНХ-ны Х.Ганбаатар “МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцсэн саналыг Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос дэмжиж байгаа. НДШ-ийг нэмэх шийдвэр хуулиар хэрэгжээд явж байгаа учир бид асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, талууд нэг байр суурьтай байна” гэсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хуулийн томьёоллын хувьд аливаа хууль гартал хуулийг царцаах гэсэн томьёолол байж болдоггүй учраас 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл дээрх хуулийг хойшлуулъя. Хоёрт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс төсөвт болон орон нутгийн өмчит газрууд НДШ төлөх хууль нь хэрэгжээд явж байгаа учраас одоо төлөөд явж байсан нь зүйтэй, энэ асуудлыг нөхөж олгох гэдэг агуулгаар биш харин дараа сар луу шилжүүлэх агуулгаар гэдэг байдлаар хуулиар хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой юм” гэв.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
