– Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой, Эх орончдын өдөр тохиож байна –
Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын алба тэргүүтэй төр засаг болон нийслэлийн удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Бидний өвөг дээдэс, эх оронч эрэлхэг баатрууд маань гал цогтой тэмцлээр түүхийн хуудсыг цоо шинээр эргүүлж, эргэх цаг, элэг зүрхнийхээ дуудлагаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулснаас хойш ийнхүү 100 жил өнгөрчээ. Монгол Ардын Нам Монгол улсдаа төдийгүй, төв Азийн улс төрийн намууд дотроо анхны нам болон үүсэн байгуулагдсан. Нам байгуулагдсанаар ард иргэдээ бичиг, үсэгтэй болгох, эрүүл мэндэд анхаарах, их бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан арвин их түүхтэй билээ. Эцэг өвөгдийнхөө залуу нас, халуун сэтгэл, хатан зоригоороо тэмцэн байж авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг өнөө болон ирээдүйн залуус бид бүгд мартах учиргүй юм.

“Энэ өдөр эх орон, улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эв саналаа нэгтгэсэн монголчууд Монгол Ардын Нам хэмээх улс төрийн ууган хүчнийг байгуулсан нь манай улс үндэстний хувьд тухайн үеийн дэлхий дахины чиг хандлагатай хөл нийлж, хөдөлж чадсан түүхэн үйл хэрэг. Энэ цаг мөчөөс хойш Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн. Монгол Ардын Намын түүх бол ард нийтээрээ хамтдаа бүтээсэн тусгаар Монголын түүх юм. Өдгөө бид өнгөрсөн 100 жилийн түүхээрээ бахархахын сацуу ирээдүйн 100 жилд Монгол Улс хаашаа явах хэрхэн хөгжихөд санаа тавих ёстой” гэдгийг Монгол Ардын Намын удирдлагууд онцолж байна.
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүссэн энэ өдрийг УИХ-ын 2011 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан билээ. Ингэснээр Монгол Ардын нам байгуулагдсаны ой, “Эх орончдын өдөр” нь эх оронч сэтгэлтэй хэн бүхний хүндэтгэн, тэмдэглэдэг баяр болсон юм.

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
