Цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа хүнд өвчнөөр өвдсөн найзад минь хандив өргөнө үү хэмээн Монгол түмнээсээ болон үзэг нэгт нөхдөөсөө хүсч байна.
Борчулуун овогтой Сансартуяа нь 2020.07.16-ны өдөр Улсын төв хоёрдугаар эмнэлэгт нэгдсэн шинжилгээнд хамрагдах үеэр “Уушгины цулцангийн эдийн ховор төрлийн эмгэг” /Pulmonary Alveolar proteinosis/ өвчтэй гэж оношлогдсон.
Энэ өвчин нь Монголд төдийгүй дэлхийд ховор тохиолддог уушгины өвчин бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Уг өвчнийг эх орондоо эмчлэх боломжгүй тул гадаадад өндөр төлбөртэй /130 сая/ эмчилгээнд явах шаардлагатай болсон. Эмчилгээний явцад хамгийн багадаа 30 хоног бүтэн унтуулгатай нарийн эмчилгээ хийгдэх тул эмчилгээг эхлэхээс өмнө биеийн байдлыг хянаж тогтворжуулах урьтал эмчилгээ хийх учраас урт хугацааны эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна.
Өвчний оношоо сонссоноос хойш “Эмчилгээний зардлаа өөрөө ажиллаж олно” гэж зүтгэсэн боловч хугацаа алдаж, улмаар өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгосон төдийгүй Тайванийн эмч нар яаралтай эмчилгээгээ эхлэхийг шаардсан билээ. Тиймээс ажлын хамт олон, найз нөхдийнх зүгээс нь “Нэг ҮЗЭГ Мянган ҮЙЛС” хандивын аяныг эхлүүлээд байна.
Сайхан сэтгэлт хүмүүн та цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа ховор тохиолдох хүнд өвчнөөр өвдсөн найзад минь сэтгэлийн хандив өргөнө үү.
Эзэмшигчийн нэр: Б.Сансартуяа
Голомт банк 1805150212
ХХБ 2611206858
Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг шиг таны өгсөн өглөг буян найзын минь эмчилгээнд тус нэмэр болж, энгэрт нь эрхлэх хонгор үрдээ эрүүл саруул инээмсэглэн ирэх боломжийг олгох юм.
Сэтгүүлч Б.Сансартуяа нь olloo.mn сайтаас ажлын гараагаа эхэлсэн, эдийн засаг, нийгмийн чиглэлийн сурвалжлага, нийтлэлээр дагнан бичиж, салбарын олон асуудлыг хөндөж ирсэн хүний эрхийн дуу хоолой, төр түмний гүүр болон мэргэжилдээ дурлан цаг наргүй зүтгэдэг олон зуун сэтгүүлчдийн нэг билээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагнал болох “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч бөгөөд мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхээр Тайваньд мастераа хамгаалж ирээд НИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэст хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг юм.
Залуу хүн эрүүл бол юуг ч хийж бүтээж чадна гэдэгт бид итгэдэг.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ,
Сэтгүүлч Б.Сансартуяагийн үзэг нэгт найзууд

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
