Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Уг Ажлын хэсгээс Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдал, ардчилал, улс төрийн өндөр ёс зүйг эрхэмлэн дээдэлж, хамтарсан уриалгын төлсийг боловсруулж гарын үсэг зурав.
Үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, шударга ёсны төлөөх хамтарсан уриалгын гол зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх, хонгилын шүүх засаглалыг үгүй хийх, эрх зүйн хувьсгалыг эхлүүлж, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засагтай, иргэн бүр нь тэгш эрхтэй, дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн улс болгохын төлөө нэгдэж ажиллахад оршиж байна.
Ажлын хэсгээс боловсруулсан уриалгын төсөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан “Манай 2 намын хувьд олон жилийн турш нэг нам байж, улс төрийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ирснээрээ онцлог. Засгийн эрх барьж, улс орныг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай ч тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдсөн. Тусдаа үйл ажиллагаа явуулснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд оносон гэхээсээ алдсан зүйлүүд нэлээд байсныг намын ахмад, залуу, дунд үеийнхэн шаардлага, хүсэлттээ хөндсөн байсан. Тиймээс эдгээр олон гишүүдийнхээ санал бодол цаашлаад Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний энэ цагийн үүрэг гэж ойлгож байна. Өмнө нь улс төрийн намууд нэгдэж үйл ажиллагаа явуулна гэхэр ажил албан тушаал, наймаа тохироо гэсэн байдлаар олон нийт хүлээж авдаг байсан.Харин энэ удаагийн МАН болон МАХН-ын нэгдэн нийлэх үйл явц нь улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэхээрээ чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлов.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мөн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “10 жилийн өмнө нэг байсан нам маань 2 хуваагдаж салсан шалтгаан нь байгалийн баялагтай холбоотой гэрээ хэлцлүүдийг Монголд, монголчууддаа ашигтай хийх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсантай холбоотой. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага, УИХ, Засгийн газар Оюутолгой зэрэг гэрээнүүдийг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой байр суурь дээр нэгдмэл болсон нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгосон. Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагаа, тухайлбал хуулиар биш хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүс тааллаараа шүүхийн шийдвэрийг гаргуулдаг байсныг таслан зогсоох, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах, Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлал зэрэг бидний 10 жилийн турш тэмцэж байгаа асуудлууд МАН-ын өнөөгийн баримталж буй бодлоготой нийцэж байгаа нь бидний нэгдэж, нийлэх гол шалтгаан боллоо” хэмээв.
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудад хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон МАХН нэгдэж цаашдын улс төрд хамтарсан үйл ажиллагаа явуулах юм.


Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
