Тбилиси хотноо үргэлжилж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо.
Энэ удаа эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ тэргүүлэв. Тэр 3 дугаар сард хоёр дахь Их дуулгадаа түрүүлж байгаа бөгөөд сарын эхээр Ташкентын Их дуулгад гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт аваргын алтан медаль хүртсэн билээ.
Тбилисийн Их дуулгад Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалын Жоао Фернандог иппоноор ялсан. Гуравдугаар тойрогт Италийн Эспосито Жиованниг мөн л цэвэр /иппон/ яллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Алеко Мамиашвилиг давсан бол хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт ялав.
Аваргын төлөө Канадын жүдоч Артур Маржелидонтой хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар багтаа 2 дахь алтан медалийг авчирч, тэргүүллээ.
Тэмцээний 2 дахь өдрийн байдлаар Монгол Улсын шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтай тэмцээнд оролцсон 80 орны баг тамирчдаас тэргүүн байрт явна. Түүний чансаа “Ташкентын Их дуулга” тэмцээний дараа 3908 болж жиндээ 11 дүгээрт бичигдэж байсан бол Тбилисид түрүүлснээр 1000 оноо нэмэгдэж 7-6 байраар лавтай урагш ахиж байгаа юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
