Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлав. Журмын хүрээнд:
Дээд боловсролын байгууллага
- Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
- Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх
- Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
- Дотуур байрын төлбөрийг буцаан олгох
- Дараагийн төлбөрт шилжүүлэх
Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг
- Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
- Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах
- Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх
- Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журам батлав. Журамд:
- Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл
- Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан
- ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй бөгөөд үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
