Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар “КОВИД-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын явц болон цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 336,758 хүнд вакцины эхний тунд хамруулаад байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 5 цэгт 18 баг дархлаажуулалтыг хийж байна. Өдөрт 3-4 мянган хүнд вакцинжуулалтад хамруулахаар тооцоолон ажиллаж байгаа гэв. 10, 18 дугаар хороонд байрлах дархлаажуулалтын цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн иргэдэд вакцинжуулалт хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Синофарм үйлдвэрийн вакциныг 900 мянган тунг авна. Бид дэлхийд дархлаажуулалтаар тэргүүлэгч болж эдийн засгаа бүрэн нээсэн улс болох зорилттой. Хэсэгчилсэн хөл хорио өнөөдрөөс эхэлж байна.
Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтаж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийг байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг хэллээ. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Спорт хороонд байрлах дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дүүргийн хэмжээнд өдөрт 3,000 орчим хүнийг вакцинжуулалтад хамруулж байгаа энэ тоог ирэх өдрүүдээс цэгийн тоог нэмэгдүүлэн хоногт 6,000 хүнийг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг холбогдох эрүүл мэндийн салбарын төлөөлөл хэлж байв. Улаанбаатар хотод 6,895 өндөр настай хүмүүс бие даан гэрээсээ гарч чадахгүй, хэн нэгний асаргаа халамжид амьдарч байна. Эдгээр иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэж дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг ЭМЯ-ны Геронтологийн үндэсний төв, НЭМГ, МУЗН, ДЭМБ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд уг ажлыг эрчимжүүлж шаардлагатай тоног, төхөөрөмж, автомашин, хамгаалах хувцас хэрэгслийг шийдэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн удирдлагуудад өглөө.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
