ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагийн дотор 12000 гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Дотоодод халдварласан тохиолдол Улаанбаатар хотод 630 тохиолдол, хөдөө орон нутагт 84 тохиолдол илэрлээ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Өвдөхгүй байх боломж бидэнд бий. Эмнэл зүйн шинж 2017 хүн хөнгөн хэлбэрээр, хүндэвтэр 435, хүнд 94, маш хүнд хүн 14 боллоо.
Дархлаажуулалттай холбоотой мэдээлэл:
Дэлхий дахинд дархлаажуулалтыг 153 улс хийлгэж байсан бол өнөөдөр 7 улс нэмэгдсэн. Нийтдээ 650 сая хүн дархлаажуулалтад хамрагджээ. Улаанбаатар хотын хувьд эхний тунд 487407 хүн хамрагдсан бол хөдөө орон нутагт 96 940 хүн нийт хамрагдаад байна. Хөдөө орон нутагт дархлаажуулалтыг зохион байгуулахдаа заавар зөвлөгөөг өгч байгаа.
Анагаахын шинжлэх ухааны доктор Мөнхцэцэг дараах эргэлзээтэй асуултад хариуллаа.
-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд вакцин хэрхэн нөлөөлөх талаар сүүлийн үеийн АНУ-ын судалгаануудыг яръя. Маш олон эргэлзээтэй асуудал бий. Халдвар авсаны дараа жирэмсэн эмэгтэйчүүдэд хүндрэл ихтэй. Амьсгалын замын хүндрэл хатгаатай холбоотойгоор дутуу төрөлт 30-35 хувь байна. Вакцин эх урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш шүү дээ. Коронавирус урагт, жирэмслэлтэд нөлөөлөхгүй.
Вакцины зааварт жирэмсэн эмэгтэй хийхийг зөвлөхгүй гэсэн байгаа. Энэ нь хийж болох, болохгүй аль нь вэ?
-Өвчин үүсгэх чадваргүй сулруулсан вакциныг жирэмсэн үед хийхгүй гэдэг нь хоёр хүний асуудал яригдаж байгаа болохоор болгоомжтой хандаж байгаа юм. 1000 гаруй жирэмсэн эмэгтэйд вакцин хийхэд өөрчлөлт илрээгүй гэсэн судалгаа байна. Аль ч төрлийн вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд урагт эрсдэлгүй. Тухайн иргэн вакциныг хийлгэх хүсэлтэй, эсрэг заалт байхгүй тохиолдолд хийлгэх хэрэгтэй. Оросын вакцин хоёр жил хамгаална гэж байгаа. Вакциныг хийлгэсний дараа вирус хүний биед ороход вирусийг таньж устгана. Вакциныг хийлгэсэн тохиолдолд тухайн өвчин хүнд хэлбэрээр тусахгүй. Нас баралтыг 100 хувь бууруулна.
Хөхүүл ээж вакцин хийхэд ямар нэгэн аюул байгаа юу?
-Судалгаагаар аюулгүй гэж гарсан. Хятад вакцин гэхээрээ болохгүй юм шиг яригдаад байна. Хөхүүл ээж халдвар авсан бол халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад хүүхдээ хөхүүлж болно.
Эрэгтэй хүн үргүй болно гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та юу гэх вэ?
-Үр тогтолтод ямар ч нөлөөгүй. Жирэмслэх асуудалд саад болохгүй.
Б.Ууганбаяр: Дархлаажуулалтын ажил хөл хорионы үед хэвийн үргэлжилнэ. Иргэд гэртээ чийгтэй цэвэрлэгээ, агаар солилцоог хоёр цаг тутамд хийх хэрэгтэй.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
