ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 15005 хүнээс шинжилгээ авахад, 1169 тохиолдол батлагдлаа. Нийт халдвар 25364 боллоо. Мөн 486 хүн эдгэрч гарсан. Ингэснээр нийт 13346 хүн эдгэрлээ. 71 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй нас барлаа. Хавсарсан суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэлтэй байна. Нийт нас баралт 56 боллоо.
Дотоодод 1168 тохиолдол, нэг эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдлээ. Нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчид халдвар авчээ. Тохиолдлын тоог задалж үзвэл, 1039 тохиолдол Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 129 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 3658 хүн бий. Үүнээс: Хөнгөн 2166, хүндэвтэр 1164, хүнд 270, маш хүнд 58 хүн байна. Гэрээр 4942 иргэн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хатуу хөл хорио гэж юу вэ?
-Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэ арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд 4.10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон. Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн эмийн сан, хүнсний дэлгүүр явах зэрэг хөдөлгөөн хасах утга руугаа орж буураагүй. Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм. Шинжилгээнд илрэх эерэг хувь 5 байсан бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон. Өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн хасах үзүүлэлттэй байсан. Цагаан сарын үеийнх мөн хасах 40 хувьтай, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна. Хөл хориог 25-нд дуусвал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжлүүлвэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна. Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэхээр байгаа юм. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.
-Хөл хориог сунгасан ч хөдөлгөөн эерэг утгатай байвал тохиолдлын тоо буурах уу?
-Хөл хорионы үед хөдөлгөөн хасах утгатай байж өвчлөл буурч, үр дүн гарна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, хүмүүс хоорондоо аль болох уулзахгүй, гадуур гарахгүй байх хэрэгтэй.
-Астра Зенека вакцин ирсэн үү? Unuudur.mn
-Астра Зенека вакцины 50 мянга гаруй тун өнөөдөр ирнэ. Хоёр дахь тунг цагдаа, онцгой зэрэг тэргүүн фронтод ажилчдад байгаа ажилчдадаа бэлэглэнэ.
-ХӨСҮТ-ийн зүгээс хориог сунгах саналтай байгаа юу?
-Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй. Хэрвээ 25- нд дуусгавар эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
