АНУ-ын Флорида мужид 4-р сарын 24-ний бямба гарагт зохион байгуулагдах UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын Хавай мужаас гарсан Кевин Нативидад гэх тулаанч тодорсон байна.
2019 оны наймдугаар сард UFC-тэй 4 тулааны гэрээ байгуулсан Д.Батгэрэл нь Монголынхоо MGL-1 холбооны кикбокс болон холимог тулааны аваргын бүсийг эзэмшдэг хоёр тамирчны нэг юм. Тэрээр холимог тулааны /61кг/-д тулалддаг бөгөөд мэргэжлийн 8 тулаанд оролцохдоо 6 ялсан амжилттайгаар карьераа итгэл төгс үргэлжлүүлж явна.
UFC-д амжилт гаргаж яваа залуугаа дэмжихийг хүсвэл инстаграмм хуудсыг нь дагаж, дэмжих ёстой юм байна. Учир нь UFC инстаграмм хандалтын үзүүлэлтийг голчлона авч үздэг бөгөөд дагагчийн тоонд их ач холбогдол өгдөг байна. Тийм ч учраас түүнийг “Танай Монголчууд UFC үздэггүй юмуу? Монголоос ганцхан тулаанч UFC-д тулалдаж байхад сошильд яагаад ийм бага дагаж, дэмждэг юм бэ?” гэсэн гайхсан асуултаар “булдаг” аж.
Цөөн хүн амтай манайх улсын хувьд тамирчинд инстаграмм хаягийн дагагчийн тоо холбооны зүгээс эерэг хандлага бий болгоход нөлөөлдөг байна. Энэ нь Монгол тулаанчдаа түүчээлэн зам засаж яваа Д.Батгэрэлд төдийгүй түүний араас UFC-д орж тулалдах залуусд нэмэр болох юм байна.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол түмнийхээ бахархалыг төрүүлсээр яваа тулаанч Д.Батгэрэлийгээ Монголын цагаар 4-р сарын 25-ны өглөө уухайлан дэмжихээс гадна, урам хайрлан ИНСТАГРАММ-ийг нь дагаж дэмжих нь жинхэнэ ДЭМЖЛЭГ болно гэнэ шүү.
Тулааныг Юнивишнийн Юнилаев 88 дугаар төлбөрт сувгаар Монгол тайлбартайгаар мөн Foxsport 601 сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой аж.
Д.Батгэрэлийн Инстаграммынх нь линкийг оруулав.
Instagram: ( batgerel danaa )








435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
