ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 1264 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 30483 боллоо. 1264 тохиолдлыг задалвал, Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 гарсан байна.
Улаанбаатар -1,127
Завхан-29
Дархан-Уул -24
Орхон -9
Хэнтий -1
Сэлэнгэ -5
Төв -40
Чойр-1
Дундговь -4
Дорнод -5
Увс-1
Ховд -12
Архангай -8
Өвөрхангай -3
Сүүлийн 24 цагт 658 хүн эдгэрч гарсан. Нийт 15402 хүн эдгэрсэн байна. 4757 эмнэлэгт эмчлэгдэж байна. Харин 8154 хүн гэрээр хяналтад байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байгаа гэрээр эмчлэх үү, эмнэлэгт хэвтэх үү гэдэг нь шийдэгдээгүй 2000 гаруй хүн байна. Дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал, 70 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй коронавирусийн халдварын улмаас харамсалтайгаар нас барсан.
Хэвтэн эмчлүүлж буй 4457 хүнээс 2562 хөнгөн, 1456 хүндэвтэр, 359 хүнд, маш хүнд 81 хүн байна.
Сүүлийн 7 хоногт 8000 гаруй тохиолдол гарч, нас баралт өдөр бүр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт дархлаажуулалт 2-р тунд 64397 хүн хамрагдсан.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэц заслын эмч Э.Мөнх дараах мэдээллийг өглөө.
Коронавирус нь хүчтэй стрессийн нөлөө үзүүлж байна. Тайлбарлаж боломгүй зовиур шаналгаанууд 6 сараас дээш үргэлжилдэг. Тухайлбал, шээсний ялгаралт өөрчлөгдөх, толгой өвдөх, ачаалал аваагүй байхад зүрх дэлсэх, дотор муухайрах зэрэг олон зовиур илэрдэг. Нойронд хямарч байдаг. Айдас бий болж, хэт их цочромгой болдог. Үзлэг шинжилгээгээр илрэхгүй боловч хувь хүний биед бодитойгоор илэрч байдаг. Тиймээс оношоо тодорхой болтол эмнэлгээр явж цаг мөнгө үрдэг. Тайлбарлаж боломгүй зовиур шаналгааны үед тухайн хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй. Амь насанд аюулгүй учраас тайван байх хэрэгтэйг өөртөө сануулж, бүр болохгүй тохиолдол эмчид хандах нь зүйтэй.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
