Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн. Энэ дагуу Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг хааж хэв гажилтын заадас засварын ажил хийхээр болсон юм.
Тодруулбал, Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29 буюу өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаах юм. Ингэснээр Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ.

Тэрбээр “Энхтайваны гүүр 1961 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш 1983, 2004 онд их засварын ажлуудыг хийж байсан. Харин энэ удаад хэв гажилтын заадас засварын ажлыг хийнэ. Уг нь аравдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хөл хорионы үед хөдөлгөөний ачаалал багатай байгаа учраас Энхтайваны гүүрний засварын ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Хөл хорионы үед бусад зам засварын ажлууд мөн үргэлжилж байгаа” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
