Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 22-29-ний хооронд иргэдээс нийт 11880 дуудлага ирснээс 9354 буюу 78.7 хувьд нь амжилттай үйлчилж, ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 8908 буюу 95.2 хувийг эзэллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.10 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.59 минут байна. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 517 иргэн хандсанаас 213 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 304 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119 колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 4116 иргэнд тус колл центерээр дамжуулан мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ?
-QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.
-Дархлаажуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?
-2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш I тунд 616.717, II тунд 285105 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр суурин 112 цэгт 294 багийн 2658 эмч, ажилтан ажиллаж, 75851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 18-аас дээш насны иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж I, II тундаа хамрагдах боломжтой.
-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.
Дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.
- Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
- Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг- Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын Номин агуулахын гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Мөн энэ долоо хоногийн бямба, ням гарагт доорх цэгүүд ээлжлэн ажиллана.
Тавдугаар сарын 1-нд буюу бямба гарагт:
- Баянгол дүүрэг – 13 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг – 50 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – Таваншарын Номин агуулахын гадна талбай
Тавдугаар сарын 2-нд буюу ням гарагт:
- Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
- Баянзүрх дүүрэг – Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
