(Зургийн тайлбар: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг 4 дүгээр сарын 26-нд хүлээн авч уулзах үеийн зураг)
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гарагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзахдаа гардуулан өгсөн билээ.
Дэлхийн улс орнууд Энэтхэг Улстай энэ хэцүү цаг үед эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна.
Энэтхэг Улс манай Оюун санааны хөрш бөгөөд нэн чухал Стратегийн түнш билээ. Хоёр орны харилцааны түүхэнд Монгол, Энэтхэг хоёр улс бие биеэ ямагт дэмжиж харилцан тусалж ирсэн. Манай улс тус улстай тогтоосон харилцааг 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлж байна.
Монгол Улсад анхны 150 мянган тун цар тахлын эсрэг вакциныг Энэтхэг Улсын Засгийн газар 2 дугаар сард буцалтгүй тусламжаар олгосон. Мөн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаагийн сацуу нүүрс экспортлох яриа хэлэлцээ явагдаж байна. Түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд өргөн хүрээнд бид хамтран ажиллаж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
