Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн 4 дүгээр сар болон оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэрлэлийн ажлаа дүгнэлээ. Энэ хугацаанд үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Уурхайчид 4 сард 2256 мянган метр куб уулын цул гаргаж, 1130 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэв. Ингэснээр оны эхний дөрвөн сарын байдлаар уулын цул гаргалтыг 9053 мянган метр куб, хөрс хуулалтыг 4425 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөөг 100.9-101.7 хувиар биелүүллээ. Өнгөрсөн сард 2869 мянган тонн буюу эхний дөрвөн сарын нийт гүйцэтгэлээр 11801 мянган тонн хүдэр олборлож, Баяжуулах үйлдвэрт 10686 мянган тонн хүдэр өгсөн байна. Эдгээр үзүүлэлт 100-100.2 хувиар биелсэн дүнтэй байна.
Харин баяжуулагчид 4 сард 2736 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.4 хувиар, оны эхнээс нийт 10738 мянган тонн хүдэр боловсруулан, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100.4 хувиар тус тус биелүүлэв. Хүдэр дэх зэс молибденийн агуулга эхний 4 сард 101.5-127.5 хувиар, зэс молибденийн металл авалтын төлөвлөгөө 100.1-112.3 хувиар давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр, 4 дүгээр сард 49440 тонн зэсийн баяжмал, 570 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэсэн бол оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 189394.3 тонн зэсийн баяжмал, 2116.2 молибденийн баяжмал гарган авсан байна. Энэ үзүүлэлтийн төлөвлөгөө 102.2-138.7 хувиар биелжээ. Уурхайчид оны эхнээс 188117 тонн зэсийн баяжмал, 1993 тонн молибденийн баяжмал ачуулан, төлөвлөгөөгөө 101.5-130.6 хувиар, ачигдсан зэс, молибденийн металл авалтын төлөвлөгөөг 101.4-135.8 хувиар тус тус биелүүлэв. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.2 хувиар, молибденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 104 хувийн биелэлттэй гарчээ.
Улс орны хэмжээнд цар тахлын тархалттай тэмцэж буй хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон халдвар хамгааллын дэглэм баримтлан, өндөр зохион байгуулалттай ажилласнаар үйлдвэрлэл хэвийн жигд, төлөвлөгөөт үзүүлэлт амжилттай биелж байна гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
М.Балжинням

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
