“Өвчин хэлж биш хийсч ирдэг” гэдэг. Энэ л учраар Бибишийн Сэлэнгэ охинд “ялгаралгүй мезинхимийн дугуй эсийн гаралтай хорт хавдар” тусчээ. Хэдийгээр онош нь гарсан ч Хавдар судлалын үндэсний төвөөс “Бид эмчилж чадахгүй” гэх хариу өгсөн аж. Тиймээс ар гэрийнхэн нь төрөл бүрийн гарц хайж гадагшаа хандахад БНСУ-ын Улсан хотын их сургуулийн дэргэдэх Олон улсын эмнэлгээс эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авсан байна. Гагцхүү тэнд очоод хими эмчилгээ хийлгэнэ, хоёр удаа мэс засал эмчилгээ гээд нийт зардал 150 сая төгрөг болох юм. Хурааж цуглуулсан мөнгөгүй, бусдын адил эгэл амьдарч байгаа хүмүүст ийм их хэмжээний мөнгө байна гэж үгүй. Тиймээс Б.Сэлэнгэ охин нийт ард түмэндээ хандаж, тэдний сэтгэлийн дэмээр эмчлүүлж байна.
Б.Сэлэнгэ охин Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 12 а ангид сурдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр тэр эмнэлгийн орон дээр шаналан хэвтэх бус амьдралын их далайд хөл тавихаар шалгалт өгөөд алхаж байх учиртай. Гэхдээ тэр сэтгэлийн хаттай, шантрашгүй охин гэдэг нь юу юунаас харагдана. Тиймдээ ч тэрээр “Би удахгүй эрүүл болно. Монголынхоо бүх ард түмэнд өртэй гэж бодож хүн бүхэнд хүнлэг хандаж, хүн бүхэнд тусалж, амьдарна” гэж ярьж байна.
Б.Сэлэнгээгийн аав Ц. Бибиш нь эрчим хүчний салбарт өндөр хүчдэлийн монтер, цахилгаанчнаар тасралтгүй 22 жил ажилласан хүн. Гэвч тэрээр 2014 онд “Дөргөн-УЦС” компанид операторчиноор ажиллаж байх үедээ ажил үүргээ гүйцэтгэж яваад хорвоог орхижээ. Тухайн үед Б.Сэлэнгээ маань дөнгөж л 10-хан настай байсан. Энэ л амьдралын хар шуурга охиных нь сэтгэлд одоо ч мартагдаагүй. Магадгүй сэтгэл зүйн зовлон, аавгүй байхын зовлон түүнд маш ихээр нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ л эгч дүү дөрөв сайн ээжийн ачаар хэнээс ч дутахгүй өдий зэрэгт хүрсэн. Б.Сэлэнгээгийн ээж Ц. Энхцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын наймдугаар цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг бөгөөд боловсролын байгууллагад 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ирээдүй хойч үеийн хүмүүжүүлэгч хүн аж.
Одоо Б.Сэлэнгээд олон түмний халуун сэтгэлийн дэм л хэрэгтэй болжээ.
Тийм ч учраас их бага гэлтгүй хүмүүс сайн санааны үүднээс түүнд сэтгэлийн алгаа дэлгэсээр байгааг дуулгах хэрэгтэй. Б.Сэлэнгэд хүүхэд багачуудаас хүртэл олон зуун захидлыг өөрсдийнхөө хэмжээнд мөнгөтэй илгээсээр байгаа аж. Олон захидлын нэгээс дурдахад, Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн Э.Ууганзаяа багштай 6-а ангийн сурагчид Б.Сэлэнгэ хэмээх охинд зориулан захидал бичжээ. Хүүхдийн сэтгэл гэдэг сайхан юм. Тэд захидалдаа “Сэлэнгээ эгчээ, та түргэн эрүүл болоорой. Эмчилгээгээ сайн хийлгээрэй. Сэлэнгээ эгчээ манай аймгийн эмч, дарга нар танд тусалж байгаа биз дээ. Та даарч болохгүй шүү. Улаанбаатар хотод хүйтэн байна уу. Биеэ сайн бодоорой. Сайн эмчлүүлээрэй эгчээ” хэмээн сурагчийн гараар бичсэн энэ л гэгээн сэтгэлийн дулаан үгтэй захидлууд миний өмнө байна.
Мөнхүү нэгэн захидлаас харахад “…Б.Сэлэнгэ маань найз нөхөдтэйгөө инээлдээд, баярлаад аз жаргалтайгаар гүйж явсан. Гэвч нэг л өдөр хорт хавдар гэх өвчинтэй нүүр тулсан билээ. Найз маань энэхүү өвчнөөр өвдөөд хоёр жилийг ардаа орхижээ. Энэ мэдээг анх сонсоход үнэхээр итгэмээргүй санагдсан. Бид бүхэн найздаа нэгэн сэтгэл, зүрхээр хөдөлж, тусалж бас сайн сайхны төлөө өдөр болон залбирч байгаа. Сэлэнгэ маань үнэхээр сэргэлэн цовоо, бас хөгжилтэй охин. Гэвч ингээд өвдөөд, өвчиндөө шаналаад уйлж байгааг нь харахад сэтгэл их өвддөг. Монголын сайхан сэтгэлт ах, эгч нар аа бидний найзад туслаач, бид эргээд найзтайгаа хөтлөлцөөд гүймээр байна. Бид цаашид их сургуульд суралцаж, эх орондоо хийх бүтээх зүйлсээ хамтдаа бүтээмээр байна. Буян буцаад ирэхдээ бороо шиг асгарах болно…Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г.Номин” гэх мэтээр захидлууд ирсээр байна.
Хаан банк: 5862077840-Ц.Энхцэцэг
Холбоо барих утас: 9947-8461, 9499-6161

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
