Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ нээхээр төлөвлөжээ
Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцин хийлгэх боломжоор хангах юм. Гэхдээ гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардана. Хил нээхтэй холбогдуулан дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна
Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ.
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан байна. Мөн халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн, хавсарсан эмгэгтэй жирэмсэн хүнд эмчлэгч эмч, эрүүл мэндийн ажилтны заавраар вакцин хийж болно гэж ДЭМБ зөвлөдөг юм.
Хөхүүл эмэгтэйчүүдийг үйлдвэрлэгчийн өгсөн заавар, зөвлөмжийн дагуу Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа. Хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин тариулах боломжтой.
Улсын хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 26-ны 19.00 цагийн байдлаар вакцины нэгдүгээр тунгийн хамралт 89, давтан тунгийн хамралт 46 хувь байна. Нийслэлд нэгдүгээр тунгийн хамралт 99, давтан тунгийн хамралт 69 хувьд хүрчээ. Орон нутагт нэгдүгээр тунгийн хамралт 81, давтан тунгийн хамралт 26 хувьтай байна.
Арматурын үнийг бууруулах, тогтворжуулах чиглэл өгөв
Нийслэл хот, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцны төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов.
Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ. Салбарын яамны мэдээллээс үзвэл энэ онд 220 мянган тонн арматурын хэрэгцээ байна.
Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих цогц бодлого гаргах чиглэл өгөв
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм.
Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцны найман хороолол барих төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 100 орчим мянган иргэн 28,569 айлын орон сууцанд амьдрах юм.
Засгийн газар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Нийслэлд 100,000 айлын орон сууц барих бөгөөд 2020 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 47,149 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.
Улсын хэмжээнд 897 мянга гаруй өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд, үлдсэн 209 мянга нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон гэрт амьдарч байна. Нийслэлийн 411 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянга нь өөрийн гэсэн сууцгүй гэсэн статистик мэдээ гарчээ.
Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих хүрээнд Ерөнхий сайд орон нутгаас гадна нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллах бөгөөд тус дүүрэгт жишиг хороолол, газар чөлөөлөлт, дэд төвийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тухайлбал жишиг орон сууцны төсөл хэрэгжүүлж энэ намар ашиглалтад оруулна. Зарим хороонд гэхэд 120 хашааны 300 орчим айлын газрыг чөлөөлж орон сууц барьж байна. Цаашид иргэдийг орон сууцжуулах зорилтыг эрчимжүүлэх үүднээс бодлогын цогц баримт бичиг гаргахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл болгов.
Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлээ
“Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.
Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана. Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.
Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпийн 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
