Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгийг коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх “Сүрьеэ-КОВИД-19” халдварын илрүүлэг үзлэгийг өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” ӨЭМТ-өөс эхлүүлж байна.
Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд хийгдэж буй тус илрүүлэг үзлэгийг эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд хамтран улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймгийн нийт 130 гаруй мянган иргэнийг хамруулах юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Сүрьеэтэй хүн коронавирус халдварыг хавсарч авснаар хүндрэл нь илүү их явагдаж хүний амь эрсдэх, эрчимт эмчилгээний хоног нь нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Коронавируст цар тахлын үед ч гэсэн сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг орхигдуулахгүйгээр хийх хэрэгтэй. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам Глобаль сан, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг болон бусад Төрийн буc байгууллагуудтай хамтран сүрьеэ, ковидын илрүүлэг үзлэгийг хослуулан хэрэгжүүлэхээр өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.” гэв.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.
Өнөөдөр Монгол Улсад сүрьеэгийн тархалт буураагүй учир илрүүлэг үзлэг хийснээр коронавирустай хамт сүрьеэг давхар илрүүлэх боломжтой.” гэлээ.
Сүрьеэгээр өвчилсөн бол гэр бүлийн гишүүддээ халдвар тараах, цаг алдаж эмнэлэгт хандсан эсвэл бүрэн эмчлүүлээгүйгээс хүндрэх, олон эмэнд тэсвэртэй болох, улмаар нас барах төдийгүй тухайн өрхийн амьжиргаанд нөлөөлж, өрхийн ядруулын шалтгааны нэг болдог болохыг судлаачид тогтоожээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 онд сүрьеэгийн тусламж, үйлчилгээг 1.4 сая хүг авч чадаагүй ба коронавируст халдварын улмаас сүрьеэ өвчний илрүүлэлт 25 хувиар буурч, сүрьеэгийн нас баралт 26 хувиар өсч, 2012 оны түвшинд буцаж ухарсан байна.
Сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингөөр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын хийсэн тооцооллоор жил бүр 12,000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3-ийг буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарах болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж, энэхүү голомтонд анхаарал зайлшгүй хандуулах ёстой асуудал болооод байна. Гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байгаа юм.
Сүрьеэгүй, Ковидгүй Монголын төлөө хичээцгээе!














435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
