И-спорт бол дижитал эрин үеийн салшгүй нэг хэсэг. Харин PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. PUBG MOBILE тоглоомын хувьд олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монголын баг тамирчид дэлхий дахиныг гайхшруулсан амжилт үзүүлсээр байна. ZEUS багийн хувьд дэлхийн тавцанд нэрээ гаргасан сүүлийн тэмцээндээ амжилттай оролцлоо.
И-спорт нь суурин компьютероос тоглоомын консул хүртэл бүх насны хүмүүсийн дунд түгээмэл хэрэглээ болж ирсэн бөгөөд и-спортын хамгийн сүүлийн чиг хандлага нь гар утсан дээрх тоглоом юм. Гар утасны тоглоомууд дундаас дэлхий даяар шуугиан дэгдээсэн тоглоомын нэг бол яахын аргагүй PUBG MOBILE. Энэхүү тоглоом нь 100 хүртэлх тоглогчдыг алслагдсан аралд тулаанд дууддаг. Тоглогчид зэвсэг, хангамж цуглуулж, тэр ч байтугай тээврийн хэрэгсэл ашиглаж багийн тактикаар тоглодог нь тоглоомыг илүү сонирхолтой болгож өгдөг.
Аварга болох нь тамирчин бүрийн зорилго юм. ZEUS багийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 (PMGC) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн бол тэд энэ удаад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож өмнөх амжилтаа бататган 2-р байр эзэлснийг дуулгахад баяртай байна. PUBG MOBILE и-спорт хөтөлбөр нь 2021 онд $ 14,000,000 долларын шагналын сан бий болгож мобайл и-спортын түүхэнд хамгийн өндөр дүнтэй шагналын санг бүрдүүлээд байна.
И-спорт нь хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуу үеийнхнээс бүрддэг. Тэд бол зүгээр нэг тоглоом сонирхогчид биш тэд бол өөрсдийнхөө зорилгод тэмүүлэгчид юм. ZEUS багийн хувьд дэлхийн шилдэг болох гэсэн мөрөөдөлдөө тэмүүлж яваа 16-25 насны залуучуудаас бүрддэг.
ZEUS багийн хувьд дэлхийн бусад өрсөлдөгчдийн анхаарлын төвд байж, өрсөлдөгчид нь тэднийг байнга ажиглаж байдаг бөгөөд тэднийг тэмцээний хар морь гэж нэрлэдэг байна. Багийн гишүүдийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь тэднийг мөрөөдлийнхөө хойноос тууштай зүтгэж байгааг дэмжиж байгаа нь талархууштай. ZEUS багийн тамирчдад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд нь баяр хүргэж амжилт хүсье.
PUBG MOBILE-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Facebook, Instagram, Twitter болон YouTube дээрх албан ёсны PUBG MOBILE нийгмийн сувгуудаас авна уу.
PUBG MOBILE тоглоомыг App Store болон Google Play Store -оос үнэгүй татаж авах боломжтой.
Багын талаархи баримтат нэвтрүүлгийг доор линкээр үзнэ үү.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
