Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.
Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дүүргээс зохион байгуулж буй ажлуудыг Нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэдийн 90 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан ч коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс дүүргийн иргэдтэйгээ хамтран ажиллах санал гарган, зохион байгуулж байгаа” гэлээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, оюутны дотуур байр, зочид буудлуудад ор дэлгэх, тэтгэвэрт гараад удаагүй байгаа эрүүл мэндийн ажилчидтай хамтарч ажиллахаар болжээ. Тухайлбал, Энэрэл эмнэлэгт 95 ор дэлгэн, жирэмсэн эхчүүдийг хүлээн авч байгаа бөгөөд ойрын хугацаанд 120 жирэмсэн эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн энэ долоо хоногийн эхний хоёр өдрийн байдлаар нийт 350 гаруй ор дэлгэхээр төлөвлөсөн гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэх, дүүрэг бүрдээ боломжоороо ор дэлгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүргийг дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн тэрбээр хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэлт хийхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон юм.
Түүнчлэн Хотын дарга Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдварын тархалтыг бууруулж, хэрэгжилтэд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүрэг бүрийн Засаг даргад үүрэг болгов. Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь, халдвар хамгааллын дэглэмийг тогтмол сахиулан, сануулж, зөвлөн туслах арга хэмжээ авахыг санууллаа. Коронавируст халдварын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтны ажлын идэвх оролцоо, уялдааг сайтар хангахыг дүүргүүдийн удирдлагад даалгасан юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, нийтийн эдэлбэр газрууд дахь ногоон байгууламжийн усалгаа, хог хаягдалд анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн харшил өдөөгч ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
